“Хөгжлийн үүд” төслийг хэрэгжүүлэх, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа
Агаар, орчны бохирдлыг бууруулах гэр хорооллын “Хөгжлийн үүд” төслийг хэрэгжүүлэх, төлөвлөгөө боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Э.Содномжамц, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр болон бусад ажлын хэсгийн гишүүд оролцов.
2019 -оны 8 -р сарын 6
705
ДЭЛГЭРЭНГҮЙ
“БОЛОМЖ ТАНЫ ГАРТ” Залуучуудын хөгжлийн сар эхэлж байна
Жил бүрийн наймдугаар дугаар сарын 12-ныг дэлхий дахинд залуучуудын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс 2014 оноос эхлэн наймдугаар сарын 25-ны өдрийг Монголын залуучуудын өдөр болгон тэмдэглэх болсон бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүн амын сан, Олон Улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд хамтран залуучуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд таниулан сурталчлах, нийгэмд тулгамдаж буй асуудлыг залуучуудын оролцоотойгоор шийдвэрлэх зорилгоор олон талт үйл ажиллагаануудыг жил бүрийн найм, есдүгээр сард зохион байгуулдаг билээ.
2019 -оны 8 -р сарын 6
536
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үерийн гамшиг тохиолдсон үед шуурхай ажиллах ажлын хэсэг байгууллаа
Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн Улаанбаатар хот орчимд орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдлын талаар танилцууллаа.
2019 -оны 8 -р сарын 6
733
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл өнгөрсөн долоо хоногт
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны долдугаар сарын 29-ноос наймдугаар сарын 02-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2019 -оны 8 -р сарын 6
478
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн концепц, Загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарлалаа
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/787 дугаар захирамж гарлаа. Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор үндэсний хэв шинж, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
2019 -оны 8 -р сарын 5
94
ДЭЛГЭРЭНГҮЙ
Түрээсийн орон сууцанд орохоор 35 мянган иргэн бүртгүүлжээ
"Буянт-Ухаа 2" 972 айлын түрээсийн орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаатай цахим хэлбэрээр бүртгэж дууслаа. Бүртгэлийн явц болон сонгон шалгаруулалтын ажлын талаар өнөөдөр “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн удирдлагууд мэдээлэл хийлээ.
2019 -оны 8 -р сарын 5
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Наймдугаар сарын 15-н гэхэд бүх сургууль, цэцэрлэгийн засвар, үйлчилгээний ажлыг дуусгахыг үүрэг болголоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Цацрал “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийв. Тэрбээр “Наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний нөөц 155.600 тонн байна. Түлшийг Сонгинохайрхан дүүргийн 22, 28 дугаар хороо, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 12, 13 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 22, 23, 27 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нийт 10 цэгээр тавдугаар сарын 15-наас борлуулж эхэлсэн. Өнөөдрөөс эхлэн нэмж борлуулагчидтэй гэрээ байгуулж ажиллана. Мөн Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавьж ажиллах бүтцийг дөрвөн түвшинд гаргаад байна” гэв.
2019 -оны 8 -р сарын 5
317
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн эдэлбэр газрын хил заагийг шинэчлэн тогтоож, бүртгэлжүүлж, хараа хяналтыг сайжруулна
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай” төслийг танилцуулан батлууллаа. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор 54 байршлын 25104.64 га газар, 2010 оны арвандүгээр сарын 17-ны өдрийн 180 дугаар тогтоолоор 32 байршлын 34.8 га газар, нийт 86 байршилд эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглосон боловч зарим байршлуудад нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгогдсон, бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн байна.
2019 -оны 8 -р сарын 2
553
ДЭЛГЭРЭНГҮЙ
Денвер хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан өнөөдөр АНУ-ын Денвер хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Монгол Улсын Өргөмжит консул, Денвер-Улаанбаатарын Эгч дүүс хотуудын зөвлөлийн тэргүүн Жэймс Вагенландер тэргүүтэй төлөөлөгчид байлцсан бөгөөд талууд хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцэв.
2019 -оны 8 -р сарын 2
404
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэн Д.Зинаг Улаанбаатар хотын “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр шагналаа
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар Төмөр Зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэ өдөр төмөр замтай ажил, амьдралаа холбосон ажилтан албан хаагчид, ахмад буурлууд төр засгийн байгууллагуудаар хөдөлмөр алдараа үнэлүүлэн, одон тэмдгээр энгэрээ мялааж, баяр дээр баяр нэмсэн үйл явдлууд тохиож байна.
2019 -оны 8 -р сарын 2
310
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам хаасан газруудыг чөлөөлж байна
Нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, явган хүний зам талбайг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц гарц, явган хүний замыг хааж, зорчих хөдөлгөөнд саад учруулж буй 198 байршлын газрын зөрчлийг арилгахаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны долдугаар сарын 08-ны өдрийн А/688 дугаар захирамж батлагдсан.
2019 -оны 8 -р сарын 2
663
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зөвлөлийн хуралдаанаар Нийслэлийн 152 хороонд “Соёлын элч” ажиллуулах журмыг дэмжлээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 152 хороонд “Соёлын элч” ажиллуулах тухай журам болон Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл хүртээмжийг сайжруулах чиглэлээр гарсан нийслэлийн Засаг даргын 2019 оны 01, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 02 тоот албан даалгаврын хэрэгжилтийн явцын тухай хэлэлцэв.
2019 -оны 8 -р сарын 2
374
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Амарсайхан: Өвөлжилтийн бэлтгэл ажлыг одооноос эхлэн бүх шатанд хэрэгжүүлж ажилла
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай”, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын тухай, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, ажлын хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа халаалтын зуухнуудад техникийн шийдэл хэрэгжүүлж, дулаан, цахилгаанаар халаах, цаашид хэрэгжүүлэх ажлын тухай, нийслэлийн 152 хороонд соёлын элч ажиллуулах тухай асуудлуудыг хэлэлцлээ.
2019 -оны 8 -р сарын 1
452
ДЭЛГЭРЭНГҮЙ
Автобусны яндангаас хаягдах тортгийг шүүж, цэвэршүүлэх зориулалттай тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
Зам, тээврийн хөгжлийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Японы ЖАЙКА олон улсын байгууллагын хооронд 2017 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын “Нийтийн тээврийн автобусанд дизелийн тортгийн шүүлтүүр DPF (Diesel Particulate Filter) суурилуулж, утааны РМ ялгарлын бууралтыг турших төсөл”-ийг 2017-2019 оны хооронд амжилттай хэрэгжүүлэн дуусаж байгаа юм. Уг төслөөр нийлүүлсэн тоног төхөөрөмжийг Улаанбаатар хотод хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр “Хангарди” ордонд боллоо.
2019 -оны 8 -р сарын 1
303
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жайка олон улсын байгууллагатай хамтран ажиллах талаар санал солилцлоо
Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Бат-Эрдэнэ нар долоодугаар сарын 31-ний өдөр Япон улсын ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга хатагтай Тамүра Эрико тэргүүтэй хүмүүстэй уулзлаа.
2019 -оны 8 -р сарын 1
457
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Амарсайхан: Төлөвлөгөөт хугацаандаа ажлаа дуусгаж чадахгүй компанитай нийслэл дахин хамтран ажиллахгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, албаны хүмүүс өнөөдөр Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын барилга дээр очиж ажиллалаа.
2019 -оны 7 -р сарын 31
355
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянгол дүүргийн зургаан байршлын газрын зөрчлийг арилган нийтийн эзэмшлийн газрыг чөлөөллөө
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, явган хүний зам талбайг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, явган хүний зам талбайг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж буй 198 байршлын газрын зөрчлийг арилгахаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны долоодугаар сарын 08-ны өдрийн А/688 дугаар захирамж батлагдсан. Энэхүү захирамжаар Баянгол дүүргийн 39, Баянзүрх дүүргийн 41, Сүхбаатар дүүргийн 26, Сонгинохайрхан дүүргийн 41, Хан-Уул дүүргийн 24, Чингэлтэй дүүргийн 27 байршилд газрын зөрчил арилгах ажил хийгдэх юм.
2019 -оны 7 -р сарын 31
520
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Шинэ гэр” төслийн цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Хотын захирагчид танилцуулав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр АНУ-аас хэрэгжүүлж байгаа “Шинэ гэр” төслийн захирал Петр Ф.Мэурс болон төслийн багийнхныг хүлээн авч уулзан, ажил хэргийн санал солилцлоо. Уулзалтын эхэнд Петр Ф.Мэурс захирал Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжиж буй “Шинэ гэр” төслийн хүрээнд гурван айлын гэрт дулаалга хийж, цахилгаан халаагуур тавьсан, нэг айлд галладаггүй, цахилгаанаар халаалтыг нь шийдсэн шинэ загварын гэр сууц барьж өгсөн нь үр дүнтэй ажил болсныг онцолсон.
2019 -оны 7 -р сарын 31
416
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Богдхан уулын трейл 2019” арга хэмжээг зохион байгууллаа
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох, жуулчдын сонирхлыг татах арга хэмжээний тоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Аялал жуулчлалын газар, Японы “Шёова холдинг” группийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газартай хамтран энэ сарын 28-ны өдөр Богдхан ууланд “Богдхан уулын трейл 2019” олон улсын гүйлтийн тэмцээнийг 64, 21, 10 км-ийн зайд зохион байгууллаа.
2019 -оны 7 -р сарын 31
353
ДЭЛГЭРЭНГҮЙ