Хотын Захирагчийн “Явуулын оффис” төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулна
Иргэдэд төрийн үйлчилгээг илүү ойртуулах, түргэн шуурхай үйлчлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч газар дээр нь шуурхай авах зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы хэлсний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Явуулын оффис” ажилуулж эхэлсэн тухай мэдээллийг бид өчигдөр хүргэсэн.
Өчигдөр 18 цаг 11 минут
234
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалт амжилттай явагдлаа
Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалтыг энэ сарын 21-нд Зэвсэгт хүчний 119-р ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулав. Тус сургалтад Нийслэлийн есөн дүүргийн цэргийн дүйцүүлэх алба хаагчид хамрагдаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын баталсан сургалтын хөтөлбөрөөр явагдлаа.
Өчигдөр 18 цаг 3 минут
86
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сүхбаатарын талбайн урд хэсгийг тохижуулах уралдаанд оролцогчдын бүтээлийг энэ сарын 29 хүртэл хүлээн авна
Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газарт тохижилтын зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын А/439 дүгээр захирамж гарсан. Энэхүү захирамжийн дагуу нийслэлийн төв талбайн урд хэсгийн тохижилтыг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой шинэчлэх шинэ санаа, шилдэг шийдлийг тодорхойлж, бүтээн байгуулалт хийх зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантай уралдааныг тавдугаар сарын 15-наас 29 хүртэл 14 хоногийн хугацаатай зарлаад буй.
Өчигдөр 15 цаг 33 минут
127
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдах албан тушаалтнууд аж, ахуйн нэгж байгууллагуудад ажиллалаа
Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 01 дүгээр, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн гуравдугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар албан даалгавруудын явц байдлыг эрчимжүүлэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагуудын дулаан зогсоол, засварын байр, угаалгын цэг болон үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслүүдэд тус газрын удирдах албан тушаалтнууд хяналт, шалгалт хийж ажиллалаа.
Өчигдөр 13 цаг 54 минут
161
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 22-ны өдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа.
2019 -оны 5 -р сарын 23
193
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Амарсайхан: “Уншлагыг дэмжих 2021” хөтөлбөр хэрэгжсэнээр Улаанбаатарт номын сангүй цэцэрлэг ховор болсон
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй "Номын баяр-2019" арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Тус арга хэмжээний нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй төр, засгийн түшээдээс гадна МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав, Төрийн шагналт, Ардын уран зохиолч П.Бадарч, зохиолч, яруу найрагч Д.Урианхай тэргүүтэй зохиолчид оролцов.
2019 -оны 5 -р сарын 23
241
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын Захирагч С.Амарсайхан Элчин сайд К.Кобландинтай уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Кобландинтай уулзлаа. Уулзалтад Казахстан улсын элчин сайдын яамны зөвлөх А.Абишев, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ч.Бум-Эрдэнэ, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр зэрэг албаны төлөөлөл оролцсон юм.
2019 -оны 5 -р сарын 23
220
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Номын баяр 2019”-ийн нээлтээр хотын Захирагчийн “Явуулын оффис” ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хотын даргаар томилогдсоны дараа, иргэдийн дуу хоолойг Хотын дарга сонсох, тэдэнд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор "Хотын даргын явуулын оффис” ажиллуулахын зэрэгцээ иргэдийн санал гомдлыг хүлээж авах, хотын даргатай холбогдох тусгай дугаар ажиллуулна гэдгээ илэрхийлж байсан.
2019 -оны 5 -р сарын 23
313
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Хүүхдийн зуслангуудын удирдах ажилтнуудыг чадваржуулах сургалт эхэллээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Монголын үндэсний зуслангуудын холбоо” ТББ-тай хамтран “Хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй” сэдэвт сургалтыг энэ сарын 23-25-ны өдрүүдэд МУБИС-ийн хичээлийн “А” байрны сургалтын танхимд зохион байгуулж байна.
2019 -оны 5 -р сарын 23
107
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ЭРҮҮЛ ИРГЭН” аяны нээлт Чингэлтэй дүүрэгт боллоо
Нийслэлийн Засаг даргын “Эрүүл иргэн” аян зохион байгуулах тухай 2019 оны А/320 дугаар захирамжийн дагуу иргэдийг төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд хамруулах ажлыг нийслэлийн 152 хороодын Өрхийн эрүүл мэндийн төвд зохион байгуулах болсон.
2019 -оны 5 -р сарын 23
54
ДЭЛГЭРЭНГҮЙ
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн ажлын хэсэг хуралдлаа
“Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” нийслэлийн Засаг даргын 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрийн А/409 дугаар захирамжийн дагуу ажлын хэсгийн хоёр дахь удаагийн хурлыг тавдугаар сарын 22-ний өдөр Хангарди ордонд зохион байгууллаа.
2019 -оны 5 -р сарын 23
177
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар травел экспо 2019” үндэсний аялал жуучлалын үзэсгэлэн болно
Аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан “Улаанбаатар травел экспо 2019” үндэсний аялал жуучлалын үзэсгэлэнг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа талаар БОАЖЯ, нийслэлийн Аялал жуучлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбооны төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.
2019 -оны 5 -р сарын 23
257
ДЭЛГЭРЭНГҮЙ
Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиуд 1-р ангид элсэгчдийг цахимаар бүртгэж байна
Чингэлтэй дүүрэгт 2019-2020 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 3852 орчим элсэгч бүртгэнэ. Энэ жил тус дүүрэг нь төрийн өмчийн ерөнхий боловсролын 5, 17, 24, 37, 39, 47, 50, 57, 61, 72, 117, 138, 139, 140 зэрэг нийт 15 сургуулийн 1-р ангийн элсэлтийг цахимаар 2019 оны 05 дугаар сарын 13-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 1-р ангид цахимаар 1302 хүүхэд хүсэлт ирүүлснээс 978 элсэгчийн бүртгэлийг баталгаажуулсан байна.
2019 -оны 5 -р сарын 23
191
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Амарсайханы Х.О.Т томъёо
Хаа газрын хот зугаатай газар боловч түүнийг удирдах, хөгжүүлэх, төлөвлөх гэдэг зугаатай байтугай ажил л даа. Улсын нийт хүн амын 50 гаруй хувь чихцэлдэн суурьшсан, бүх аж ахуйн нэгжийн 65 хувь зэрэгцэн оршдог манай нийслэлийн ажил амьдрал, явдал суудлын шийдлийг олох нь тэр чигээрээ тоо бодлого. Тэгэхээр хотын даргын ажил маш уйтгартай математикаас бүрддэг. Хот хөгжүүлэх бодлого зөвхөн инженерүүдэд ойлгомжтой байх нь хангалтгүй тул иргэдэд ойлгомжтой болгохын тулд С.Амарсайхан мээр Х.О.Т гэсэн томъёо гаргажээ. Энэ нь Х буюу хүн төвтэй хот, О буюу орчин төвтэй шийдэл, Т буюу төлөвлөлт төвтэй хөгжил гэсэн товчлол юм байна.
2019 -оны 5 -р сарын 23
167
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Эрүүл иргэн-Эко хөгжил 2019” спорт өдөрлөг болно
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрүүл иргэн-эко хөгжил” спорт өдөрлөг тав дахь жилдээ "Хүй долоон худаг"-т маргааш /2019-05-24/ зохион байгуулагдах гэж байна. “Эрүүл иргэн-эко хөгжил 2019” спорт өдөрлөг нь иргэдийг эрүүл цэвэр агаарт спортоор хичээллэх орчныг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудад эрүүл мэндийн боловсрол олгох, бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.
2019 -оны 5 -р сарын 23
130
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төв талбайд захиалсан үнэмлэхээ Дүнжингараваас аваарай
Тээврийн цагдаагийн албанаас Монгол Улсын Замын хөдөлгөөний анхны дүрмийг баталсаны 94 жилийн ойг тохиолдуулан нээлттэй хаалганы өдөрлөгийг өчигдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Энэ үеэр Тээврийн цагдаагийн албанаас автомашин, техник багаж хэрэгслийн үзүүлэн танилцуулга, автомашины утаа хэмжигч, бэлэн бус торгуулийн лавлагааны талаар мэдээлэл өгч, жолооны сургалтын төрийн бус байгууллагуудтай хамтран хугацаа болон зөрчлийн оноо дууссан жолоочийн эрх сэргээх олон үйлчилгээг үзүүллээ. Ялангуяа жолоодох эрхийн үнэмлэхийг шинээр болон дахин олгох, хаяж гээгдүүлсэн үнэмлэхийг дахин олгох үйлчилгээ хамгийн их ачаалалтай байсан юм.
2019 -оны 5 -р сарын 23
110
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн үйлчилгээ операторын горимд шилжинэ
Засгийн газрын 23 дугаар тогтоолоор 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгон зарласантай холбогдуулан харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах үүрэг бүхий Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал нараар ахлуулсан ажлын хэсгийн 2-р хурал 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт боллоо.
2019 -оны 5 -р сарын 23
355
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сүрьеэгийн далд халдвар болон сүрьеэ өвчний ялгаа
Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ сүрьеэ өвчний халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой юм.
2019 -оны 5 -р сарын 22
217
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Өхөөрдөм гоёо” монгол туургатны хүүхдийн загварын их наадам нийслэлийн Засаг даргын ивээл дор болно
Монгол туургатан хүүхэд багачуудыг нэгтгэсэн Монголын үндэсний хувцасны соёлыг хүүхэд багачуудад түгээн дэлгэрүүлэх зорилготой “Өхөөрдөм гоёо-2019” олон улсын загварын их наадмыг энэ жил нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулах гэж байна. Монголын үндэсний хувцасыг сурталчлан таниулах, өвлүүлэн үлдээх, үндэсний өв соёлоор дамжуулан хүүхэд багачуудад түүх соёлоо уламжлуулах, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих эрхэм зорилгоор “Дэлхийн Монгол Угсаатан эх үрсийн нийгэмлэг”-ээс санаачлан хоёр дахь жилдээ зохион байгуулж буй тус наадамд ОХУ-ын Халимаг, Буриад, Тува болон Өвөр Монголын өөртөө засах орон зэрэг Монгол туургатны нийт 120 гаруй хүүхэд, 15-20 дизайнер оролцохоор бүртгүүлжээ.
2019 -оны 5 -р сарын 22
530
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар Травэл экспо 2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн энэ амралтын өдрүүдэд болно
Аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан “Улаанбаатар Травэл экспо 2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн 5 дахь жилдээ энэ сарын 24-26-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд зохион байгуулагдах гэж байна. Энэ зун амралтаараа хаашаа аялахаа төлөвлөж байгаа дотоодын аялагч, амрагчид тус үзэсгэлэнгийн үеэр доорх мэдээллийг авах боломжтой.
2019 -оны 5 -р сарын 22
215
ДЭЛГЭРЭНГҮЙ