Нийслэлчүүдийн цасны баяр
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулдаг нийслэлийн иргэдийн Цасны баяр  “2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хандгайтын “Янзага” зусланд боллоо. Энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн 70 байгууллагын 4200 гаруй хүн оролцож амралтынхаа нэг өдрийг эрүүл агаарт идэвхитэй хөдөлгөөн хийж өнгөрүүлжээ.  
2014 -оны 2 -р сарын 10
1961
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлчүүд Чингисийн талбайд шинэ оноо угтлаа
12 сарын 31-ний өдөр болсон “Улаанбаатарын мөнгөн шөнө” нийслэлийн шинэ жилийн баярын цэнгүүн үлгэрийн баатрууд, алиалагч, санта бусад амьтдын хамт Улсын их дэлгүүрийн үүднээс Чингис хааны нэрэмжит талбай руу парадаар хөдлөж албан ёсоор эхэлсэн юм. Цэнгүүнд урлаг соёлын 50 гаруй уран бүтээлч ая дуугаа өргөж, он солигдох мөчийг Их Эзэн Чингис Хааны талбайд нийслэлийн иргэд шинэ оноо угтсан юм. 
2014 -оны 1 -р сарын 1
2128
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн 22 иргэн Нийслэлийн “Хөдөлмөрийн аварга” боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран Улаанбаатар хотын байгууллага, аж ахуйн нэгжид ажиллаж, эрхэлсэн ажил хөдөлмөртөө өндөр амжилт гарган нийслэл хотыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулсан 22 иргэний Нийслэлийн 2013  оны “Хөдөлмөрийн  аварга”-аар шалгаруулж, шагнаж урамшууллаа.
2013 -оны 12 -р сарын 27
2068
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүрэг, хороондоо эрүүл аюулгүй байдлыг бүрдүүлсэн Засаг дарга нар шагналаа гардлаа
Нийслэлийн Удирдлагуудын зүгээс баримталж байгаа томоохон зорилго бол нийслэл хотын иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх юм. Тиймээс Засаг даргын 2013 оны А/01 тоот захирамжаар батлагдсан “Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлал”-ын хүрээнд Нийслэлийн Эрүүл аюулгүй байдлын индексийг үндсэн 68 үзүүлэлтээр дүгнэсэн.
2013 -оны 12 -р сарын 27
1925
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улс эх орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэд төрийн одон медалиар энгэрээ мялаалаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, эрхзүй, аж үйлдвэр, мал аж ахуйн  төрийн болон төрийн бус байгуулагад олон жил үр бүтээлтэй ажиллсан хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж төрийн дээд одон медалиар энгэрийг нь мялаалаа. Шинэ оны босгон дээр төрийн одон медаль хүртсэн иргэд илүү хичээж ажиллах урам зориг итгэл дүүрэн байгаагаа илэрхийлж байсан юм. Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Та бүхний хичээл зүтгэлийн хүчээр улс орон маань хурдацтай хөгжиж байна. Шинэ ондоо аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье” гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  
2013 -оны 12 -р сарын 27
2008
ДЭЛГЭРЭНГҮЙ
1000 Хүүхдийн харшийн сүлд модны наадам боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаабаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хүүхдийн харшийн сүлд модны наадам” зохион байгуулах тухай А/1049 тоот захирамжийн дагуу амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүнд нөхцөлд амьдарч буй болон хөгжлийн бэрхшээлтэй 1000 хүүхдэд зориулсан “Хүүхдийн харшийн сүлд модны наадам” өнөөдөр боллоо
2013 -оны 12 -р сарын 26
1858
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн 200 гаруй албан хаагч тангараг өргөлөө
Өнөөдөр Монголын хүүхдийн ордонд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн захиргааны албан тушаалд нэр дэвшин, томилогдон ажиллаж буй нэр бүхий 283 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.  
2013 -оны 12 -р сарын 9
2364
ДЭЛГЭРЭНГҮЙ