Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд махны өргөтгөсөн худалдаа болно
Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Мах сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд махны үнийг тогтворжуулах зорилгоор 4,5,6 дугаар саруудад нийт 12 аж ахуйн нэгж 15.000 тн мах бэлтгэн 2017 оны 04 дүгээр сарын 10-аас 2017 оны 07 сарын 01
2017 -оны 4 -р сарын 21
739
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Эрдмийн ундраа” цогцолбор сургууль 20 нас хүрлээ
Монгол Улсын хамгийн анхны “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн 20 жилийн ойн баяр, хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Г.Занданшатар зэрэг тус сургуулийн төгсөгчид, үе үеийн ахмад багш, ажилчид хүрэлцэн ирсэн байлаа.
2017 -оны 4 -р сарын 21
925
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Амилуулах суурь тусламж”-ийн сургалтад 88 сувилагч хамрагджээ
Нийслэлийн “Амгалан” амаржих газрын Сувилахуйн албанаас АШУҮИС-ийн Сувилахуйн сургуультай хамтран төгсөлтийн дараах багц цагийн сургалт болон сувилагч, эх баригч нарыг чадваржуулах сургалтуудыг зохион байгуулж байгаа
2017 -оны 4 -р сарын 21
705
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн гол гудамж, замуудын хайсанд 3080 ширхэг цацруулагч суурилууллаа
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн алба нь энэ сарын 1-ний өдрөөс лист төмөр, цацруулагч хуулга ашиглан 18 см урт, 8 см өргөнтэй цацруулагч үйлдвэрлэж, 3080 ширхэгийг нийслэлийн гол гудамж, замуудын хайсанд
2017 -оны 4 -р сарын 21
828
ДЭЛГЭРЭНГҮЙ
Олон нийтийн цагдаагийн ажилтан замын хөдөлгөөнд оролцогчдод хяналт тавина
Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслээр болон явганаар хөдөлгөөнд оролцогч зорчигч-хүүхдийн аюулгүй байдлыг хангах, нас баралт, гэмтлийг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулах зорилгоор “ХҮҮХЭД-ЗОРЧИГЧИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХАРИУЦЛАГА-2017” аяныг зохион байгуулж байна.
2017 -оны 4 -р сарын 21
983
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зөрчилтэй барилгуудыг буулгаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/669 дугаартай захирамжаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль, тогтоомж зөрчиж барилга угсралтын ажил эхлүүлсэн барилга байгууламжид хяналт, шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд дараах арга хэмжээг авч
2017 -оны 4 -р сарын 21
973
ДЭЛГЭРЭНГҮЙ
П.Баярхүү: Улаанбаатар хотыг дэлхийн хотуудын жишигт хүргэхийн тулд зөв бодлого, хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ
“Технологи, Хөрөнгөоруулалт Монголд-2017” үзэсгэлэн, хурлын салбар хуралдаан “Хотын хөгжил” гэсэн сэдвийн дор өрнөж байна.Уг үзэсгэлэн,хуралд ХБНГУ, Австри, Щвейцарь, Австрали, Франц, Өмнөд Африкийн нэр хүндтэй 40 гаруй төлөөлөгч технологио танилцуулахаас гадна Австри, Щвейцарь, Хонгконгоос банк
2017 -оны 4 -р сарын 21
934
ДЭЛГЭРЭНГҮЙ
300 орчим иргэнд хууль, эрх зүйн зөвлөгөө өглөө
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн тасагтай
2017 -оны 4 -р сарын 21
796
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянгол дүүргийн 20 гаруй хорооны иргэд “Эерэг сэтгэлгээний давалгаа”-нд нэгдлээ
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Жэй Си Ай Лидер салбар байгууллагатай хамтран “Эерэг сэтгэлгээний давалгаа” сургалтыг нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд зохион байгуулахаар зорин ажиллаж байна. Энэ удаагийн “Эерэг сэтгэлгээний давалгаа” сургалтыг энэ сарын 20-ны өдөр нийслэлийн Баянгол дүүргийн 20 гаруй хорооны 250 иргэн, оюутан залуусыг хамруулан тус дүүргийн Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа Сургуулийн өмнөх боловсрол олгох сургуулийн урлагийн танхимд амжилттай зохион байгууллаа. Cургалтыг цаашид нийслэлийн бүх дүүрэгт шат дараатай зохион байгуулах юм.
2017 -оны 4 -р сарын 21
908
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бангкок хотын төлөөлөгчидтэй уулзлаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй Тайландын Вант улсын Бангкок хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар орлогч дарга Нирундид Прадиткуль тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, НИТХ-ын Тэргүүлэгч Д.Баярсайхан, НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Буяндэлгэр, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа зэрэг албаныхан оролцов.
2017 -оны 4 -р сарын 21
728
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллалаа
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад албаныхан энэ сарын 20-нд Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллалаа. Ажлын хэсэгт эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон шинээр байгуулах мэс заслын тасгийн зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар тус эрүүл мэндийн төвийн дарга Л.Батжаргал дэлгэрэнгүй байлаар танилцуулсан.
2017 -оны 4 -р сарын 21
805
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга Япон улсын “Киодо” мэдээллийн агентлагт ярилцлага өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Япон улсын “Киодо” мэдээллийн агентлагт ярилцлага өглөө. Айлчлалын зорилго, ач холбогдлоос эхлээд хоёр хотын харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын зорилгын талаар ярилцав. Улаанбаатар хот гадаад харилцаагаа хөгжүүлж, Зүүн хойд Азийн хотуудтай харилцаагаа өргөжүүлэхээр ажиллаж байгааг хотын дарга онцоллоо. Токио хоттой ч өмнө нь тогтоосон харилцаагаа өргөжүүлж, шинэ хотын даргатай уулзан, хоёр хотын хамтын ажиллагааны талаар ярилцахаар айлчилж байгаагаа хэлсэн юм.
2017 -оны 4 -р сарын 20
1214
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга С.Батболд Токио хотын засаг дарга Юрико Койкэтэй уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Токио хотын даргын урилгаар тус хотод айлчилж байна. Тэрбээр өнөөдөр Токио хотын Засаг дарга Юрико Койкэтэй уулзлаа. Хатагтай Юрико Койкэ Улаанбаатар хотын даргыг Токио хотод айлчилж байгаад талархал илэрхийлээд тавтай морилохыг хүслээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Токио хотын Засаг даргад цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд “Монгол, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн тэмдэглэлт жилд Токио хотын захирагч тантай уулзаж байгаадаа баяртай байна. Монгол орныг сайн мэдэх, Монголчуудын сайн танил тантай хотын дарга болсны тань дараа уулзаж байгаад улам таатай байна.
2017 -оны 4 -р сарын 20
1219
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Батболд:Улаанбаатар хот Токиотой эгч дүү хотуудын харилцаа тогтоохыг эрмэлздэг
ТОКИО. /Kyodo/. 2020 он гэхэд Токиотой эгч дүү хотуудын харилцаа тогтоож, аялал жуулчлал, соёл болон спортоор дамжуулан хоёр талын харилцааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа Монголын нийслэл Улаанбаатар хотын дарга илэрхийллээ. Улаанбаатар хотын дарга С.Батболд гурван жилийн дараа зуны Олимп болон Паралимпыг зохион байгуулах гэж буй Японы нийслэл Токио хотын захирагч Юрико Койкэтой лхагва гарагт уулзсаныхаа дараа ярилцлага өгөхдөө “Токиотой эгч дүү хотуудын хэлэлцээр байгуулж, харилцаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа би уламжилсан” гэлээ.
2017 -оны 4 -р сарын 20
1073
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авлигаас урьдчилан сэргийлэх “Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүдийн сонгон шалгаруулалтын бүртгэл явагдаж байна
Монгол Улсын Их хурлаас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг 2016 оны 11 дүгээр сард батлан гаргасан. Уг хөтөлбөрт яам, агентлаг, орон нутагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дэргэд ажиллах “Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөл”-ийг байгуулан ажиллахаар тусгасан билээ. Энэхүү зөвлөл нь авлигаас урьдчилан сэрги йлэх, соён гэгээрүүлэх ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний идэвх санаачилгыг өрнүүлэх, хөхиүлэн дэмжих, төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд хяналт тавих зорилготой юм.
2017 -оны 4 -р сарын 20
1166
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Тус ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсох зорилгоор энэ сарын 21-ний өдрөөс эхлэн Д.Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар болоод байна. Нээлттэй хаалганы өдөрлөгт нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нийт агентлаг, харьяа газар, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд хамрагдах юм
2017 -оны 4 -р сарын 20
1321
ДЭЛГЭРЭНГҮЙ
Токио хотын засаг дарга, хатагтай Юрико Койкэг Улаанбаатарт айлчлахыг урив
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Япон улсад албан ёсны айлчлал хийж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 4 дүгээр сарын 19-нд Токио хотын Засаг дарга Юрико Койкэтэй уулзлаа. Хатагтай Юрико Койкэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг Токио хотод айлчилж буйд талархал илэрхийлээд тавтай морилохыг хүслээ.
2017 -оны 4 -р сарын 20
1088
ДЭЛГЭРЭНГҮЙ
BRT төсөл буюу “Улаанбаатар хотын тээврийн чадавхыг бэхжүүлэх” сэдэвт хамтарсан семинар боллоо
Нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банкны “Улаанбааар хотын тээврийн чадавхыг бэхжүүлэх” ТА-8212MON техникийн туслалцааны багийн хамтарсан семинар өнөөдөр Шангрелла-д боллоо. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Азийн Хөгжлийн банкны Нийтийн тээврийн мэргэжилтэн Ки Жүн Ким, ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга Б.Доржсэмбэд, ЭХЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох, Замын цагдаагийн албаны Техник замын хяналтын хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, НАЗГ-ын орлогч дарга Б.Индра, Нийслэлийн нийтийн тээврийн орлогч дарга Х.Булган болон бусад албаныхан оролцлоо.
2017 -оны 4 -р сарын 19
1769
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зуслангийн газрыг цахимаар олгоогүй
Зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэх ажил цахим хэлбэрээр явагдаж байна гэсэн мэдээлэл цахим хуудсаар гарсан нь ташаа мэдээлэл болохыг Нийслэлийн Газрын албанаас албан ёсоор мэдэгдэж байна. Зуслангийн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газрыг нь өмчлүүлэх ажил холбогдох хууль, тогтоомжийн дагуу хэвийн явагдаж байна.
2017 -оны 4 -р сарын 19
1411
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хөрс хамгаалах” өдөртэй боллоо
Улаанбаатар хотын хөрс, ус, агаар, орчны бохирдол тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа. НИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг Нийслэлийн “Хөрс хамгаалах” өдөр болгон зарлалаа. Түүнчлэн нийслэлийн “Хөрс хамгаалах” өдрийг жил бүр тогтмол тэмдэглэж, нийслэлийн хөрс, ус, агаар, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж, ажиллах аж.
2017 -оны 4 -р сарын 19
1711
ДЭЛГЭРЭНГҮЙ