Нийслэлийн Байгаль орчны газар 30 нас хүрлээ
Нийслэлийн Байгаль орчны газар үүсэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ойн баярын арга хэмжээ өнөөдөр боллоо. Түүхт ойн хүрээнд нийслэлээс 2018 оныг иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил болгон зарласантай холбогдуулан “Байгаль хамгаалалд иргэдийн оролцоо” чуулга уулзалтыг зохион байгууллаа.
Өчигдөр 16 цаг 47 минут
125
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хуурамч мэдээлэл түгээсэн хүнийг олуулахаар цагдаагийн байгууллагад хандлаа
Өнгөрсөн мягмар гарагийн орой фэйсбүүк дэх "Medee.mn" хэмээх нэр бүхий хуудаст "Хотын дарга нар албан өрөөндөө зодоон хийж нэгнээ алах шахжээ" гэсэн гарчигтай мэдээ нийтлэгджээ. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан албан өрөөндөө архидан согтуурч, төлөөлөгч Н.Батсүмбэрэл нь НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаярыг зодож, бэртээсэн гэх агуулгатай байв, тус мэдээ. Улмаар нэр бүхий зарим цахим хэвлэл, "С1" телевиз үнэн, худлыг нягтлалгүй, нэг талын байр сууринаас хандаж тухайн мэдээллийг олон нийтэд түгээсэн юм.
Өчигдөр 15 цаг 18 минут
121
ДЭЛГЭРЭНГҮЙ
Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг нэмэгдүүлэв
НИТХ-ын Тэргүүлэгчдийн өчигдрийн хурлаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг нэмэгдүүлэх, энэ бүсэд мал, гахай, шувуу, нохой үржлийн аж ахуй эрхэлж буй иргэдийг нүүлгэн шилжүүлэх” асуудлыг хэлэлцэн дэмжиж, НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
Өчигдөр 13 цаг 36 минут
116
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
Өчигдөр 9 цаг 40 минут
308
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хэлтэс, албадын дарга нартай уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Захирагчийн ажлын албаны хэлтэс, албадын дарга нартай уулзаж үүрэг даалгавар өглөө.
2018 -оны 12 -р сарын 12
47
ДЭЛГЭРЭНГҮЙ
Hийслэл, дүүргүүдийн жендэрийн дэд хѳтѳлбѳр боловсруулах ажлын хэсэг хуралдлаа
Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – Нийслэлийн Засаг даргын орлогч, жендэрийн дэд хорооны дарга Ш.Анхмаагаар удирдуулсан нийслэл, дүүргүүдийн жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн 2-р хуралдаан ѳнѳѳдѳр боллоо.
2018 -оны 12 -р сарын 12
142
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хөгжлийн үндэс” туршилтын төслийн үр дүнг үнэлэх хурал зохион байгуулагдлаа
Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Кристина ноблийн хүүхдийн сантай хамтран зорилтот гэр бүлийг дэмжих, хөгжүүлэх “Хөгжлийн үндэс” төслийг 2018.03.26-аас 12.01-ны өдрийг хүртэлх 8 сарын хугацаанд хэрэгжүүлэн ажиллалаа. Тус төсөлд төвийн 6 дүүргээс тус бүр 5 гэр бүл нийт 30 гэр бүлийг сонгон хамруулсан бөгөөд төслийн үр дүнг үнэлэх хурал өнөөдөр боллоо.
2018 -оны 12 -р сарын 12
119
ДЭЛГЭРЭНГҮЙ
СӨХ-той газар ашиглалтын гэрээ байгуулж эхэллээ
Нийслэлийн Газрын албанаас “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүлэн хэрэгжүүлж байна. Орон сууцны ойр орчмын газруудад хэн дуртай нь чингэлэг, зөөврийн байгууламж авчирч тавьдаг, газрыг дураар өөрийн болгож, байшин барилга барих зэрэг зөрчил өмнө нь их гардаг байв. Тэгвэл тус аяныг эхлүүлснээр газрын ийм төрлийн зөрчлүүдэд цэг тавилаа.
2018 -оны 12 -р сарын 12
125
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүллээ
Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилгоор хотын төвд байрлах ил задгай авто худалдаа эрхлэгчдийг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх ажлыг нийслэлийн Газрын албанаас зохион байгууллаа.
2018 -оны 12 -р сарын 12
149
ДЭЛГЭРЭНГҮЙ
17 байршилд явган хүний зам талбай гаргалаа
Явган хүний замгүйгээс иргэд, автомашинтай зам булаалдах буруу хандлага нийслэлд тогтоод удсан. Тэгвэл явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын А/809 тоот захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор “Явган хүний зам” арга хэмжээг хэрэгжүүлж байна.
2018 -оны 12 -р сарын 12
107
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Зангад, А.Долгор, Ж.Золбаяр нарыг Хангарди одонгоор шагналаа
Нийслэлийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан Монголын Урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн дарга, МУАЖ Б.Зангад, СТӨ-ний дэргэдэх Эртний сайхан чуулгын гоцлол дуучин, МУАЖ А.Долгор, Монголын дижей, аялагч, олон улс судлаач Ж.Золбаяр нарыг өнөөдөр нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнав.
2018 -оны 12 -р сарын 12
436
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дотоодын сав, баглаа боодол үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 18-нд зохион байгуулна
Манай улсын сав, баглаа боодол үйлдвэрлэгчид, хэрэглэгч болох хүнс, хөнгөн, хүнд үйлдвэр, худалдаа, нийтийн хоолны салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулсан Зөвлөлдөх уулзалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас МҮХАҮТ, Монголын хүнсчдийн холбоо, Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, "Заша өвс" ТББ-тай хамтран 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулахаар боллоо.
2018 -оны 12 -р сарын 12
127
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сургуулийн “хүүхдийн автобус”-ны шинэ чиглэл туршина
“Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудыг 2 ээлжинд бүрэн шилжүүлэх, ерөнхий боловсролын зарим сургуулиудад “хүүхдийн автобус”-ны шинэ чиглэл турших талаар хэлэлцүүлэг боллоо. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн санаачилгаар өчигдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
2018 -оны 12 -р сарын 12
49
ДЭЛГЭРЭНГҮЙ
60.6 га газрыг нийтийн эзэмшилд буцаан шилжүүллээ
Орон сууцны хорооллын барилгуудын дунд болон сургууль, цэцэрлэгийн орчны газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар эзэмших, ашиглах эрхийг нэмж олгохгүйгээр шийдэж энэ төрлийн үйл ажиллагааг 2016 оноос хойш бүрэн зогсоогоод байна. Дээрх шийдвэр нь нийслэлийнхний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хотын ногоон байгууламж, авто зогсоолын хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.
2018 -оны 12 -р сарын 11
185
ДЭЛГЭРЭНГҮЙ
10 сургууль, 21 цэцэрлэг, 5 сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг чөлөөлөө
Нийслэлд 2018 онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийслэлийн Газрын албанаас Сэлбэ болон Баянхошуу дэд төвүүд, авто зам, замын байгууламж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хорооны цогцолбор барих нийт 104 байршлын 1914 нэгж талбарын 234 га газарт газар чөлөөлөлтийн ажлыг бүрэн хийж дуусгалаа.
2018 -оны 12 -р сарын 11
195
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хиймэл дагуулын тусламжтайгаар газрын гадаргын хэмжилтийг хийдэг боллоо
Хиймэл дагуулын байнгын ажиллагаатай станцын тусламжтайгаар өндөр нарийвчлалтай Геодизын загварыг ашиглаж эхэллээ. Ингэснээр газрын гадаргын өндөржилт, хотгор, гүдгэрийг кадастрын зурагтай хослуулан боловсруулж, авто зам, инженерийн дэд бүтэц, хот төлөвлөлтийг алдаагүй, эрсдэлгүй хийх боломжийг олгохын зэрэгцээ иргэн, хуулийн этгээдийн төсөв, санхүү, цаг хугацааг хэмнэх боломжтой боллоо
2018 -оны 12 -р сарын 11
123
ДЭЛГЭРЭНГҮЙ
Мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөллийг ирэх пүрэв гарагийн уулзалтад урьж байна
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас тендерт оролцогч иргэн, аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Тендерт хэрхэн амжилттай оролцох вэ?” сэдэвт сургалтыг 2018 оны 12 сарын 13-ны өдрийн 0830-1300 цагийн хооронд Төр захиргааны 4-р байрны 2 дугаар давхрын хурлын танхимд зохион байгуулна.
2018 -оны 12 -р сарын 11
133
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг 05:00 цагаас эхлэн гүйцэтгэж байна
Авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор зам талбайн хог, цас, мөсийг цэвэрлэх ажлыг нийтийн тээвэр, автомашины оргил цагийн хөдөлгөөнтэй уялдуулан хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын өглөөний цагийн хуваарийг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд 04:00-06:00 цаг; аравдугаар сарын 1-нээс 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 05:00-07:00 цаг байх тухай Улаанбаатар хотын Ерөнхий Менежерийн А/261 тушаал батлагдсан.
2018 -оны 12 -р сарын 11
218
ДЭЛГЭРЭНГҮЙ
Амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх энгийн аргууд
Хүйтний улирал эхэлж, сургууль цэцэрлэгийн цугларалт болон хүмүүсийн хөл хөдөлгөөн, олон нийтийн газрын нягтрал нэмэгдэх тусам амьсгалын замын цочмог халдварт өвчин тархах нөхцөл бүрдэж байдаг. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрснээр өвчлөл, хүндрэл үүсгэдэг юм.
2018 -оны 12 -р сарын 11
133
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдийн зорчих эрэлттэй холбогдуулан ачааллын үеэр үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүллээ
Нийслэлийн тээврийн газраас иргэдээс ирсэн санал хүсэлт, иргэдийн зорчих эрэлттэй уялдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг иргэдэд хүртээмжтэй байхаар төлөвлөн үе шаттайгаар дараах ажлуудыг хийж байна. Нийтийн тээврийн үйлчилгээний оргил цаг, ачаалал ихтэй зогсоолуудын ачааллыг бууруулах чиглэлээр дараах ажлуудыг эхлүүлээд байна.
2018 -оны 12 -р сарын 11
181
ДЭЛГЭРЭНГҮЙ