Хэт хүйтрэлээс шалтгаалж сурагчдын амралтыг сунгалаа
БСШУСЯ, ЭМЯ, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газрын удирдлагууд өнөөдөр өглөө хуралдаж, сурагчдын амралтыг сунгах шийдвэр гаргасан. Энэ талаар БСШУСЯ, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газрын холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Мөнхбаатар цаг агаарын байгууллагаас ирүүлсэн мэдээг үндэслэн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг энэ сарын 30 хүртэл сунгасан сайдын тушаал гарсан гэх мэдээллийг өгөв.
Өчигдөр 13 цаг 19 минут
48
ДЭЛГЭРЭНГҮЙ
II эмнэлэгт нэмж хүүхдийн 30 ортой тасаг гаргалаа
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Уламжлалт эмчилгээний насанд хүрэгсдийн тасгийг бүрэн чөлөөлж Хүүхдийн тасаг болгон 30 ор нэмж гаргажээ. Уг тасагт Баянзүрх дүүргийн долоон хорооны хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үзүүлж байна. Шинэ тасаг энэ сарын 12-ноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн яамнаас ажиллах эмч, сувилагч нарын орон тоог шийдвэрлэж өгчээ. Хүүхдийн тасагт гэрээт эмч 4, гэрээт сувилагч 6, УХТЭ-ийн эмчилгээний тасгуудаас 9 сувилагч нэмэлтээр ажиллаж байна.
Өчигдөр 9 цаг 45 минут
79
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа ч иргэд мэдээлэл муутай байна
Хүйтний улирал эхэлж, томуу, ханиадны дэгдэлт нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэл дэх өрхийн бүх эмнэлэг уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа. Тодруулбал, ажлын өдөр 20.00 цаг хүртэл, бямба гарагт 10.00-14.00 цагийн хооронд эмч нар иргэдийг хүлээн суух болжээ. Түүнчлэн өрхийн эмнэлгүүдэд резидент эмч нарыг ч нэмэлтээр ажиллуулж байгаа. Ингэснээр ачааллаа дийлэхгүй байгаа дүүргийн эмнэлгүүдэд ихээхэн нэмэртэй гэж үзсэн хэрэг. Гэвч ийн уртасгасан цагаар ажиллаж байгаа нь хэр зөв зүйтэй шийдвэр байж, эцэг, эх, асран хамгаалагчид оройн цагаар болон амралтын өдөрт өрхийн эмнэлгээ хэр зорьж байгаа талаар сонирхлоо. Бид энэ удаа нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийг зорьсон юм.
2017 -оны 1 -р сарын 16
504
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэргийн тоо бүртгэл явагдаж байна
Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл энэ сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдах юм. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, бэлтгэл офицерын үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, шинээр 18 нас хүрсэн бол хоёр хувь цээж зураг иргэний үнэмлэхтэйгээ харьяа хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд очиж бүртгүүлнэ.
2017 -оны 1 -р сарын 16
138
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ж.Батбаясгалан: Утааг судлахгүй. Ураг эндэхээс илүү хортой үр дагавар гэж байхгүй
Нийслэлийн агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хор учруулах хэмжээнээс даруй 10 ихэсч, Улаанбаатар өнөөдөр дэлхийн хамгийн өндөр бохирдолтой хот болсныг гадаад, дотоодгүй зарлаад буй. Хэдхэн хоногийн өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс агаарын бохирдол гамшиг болсныг хүлээн зөвшөөрч, онц байдал зарлалаа. Улаанбаатар амьдрахад аюултай хот болсон хэмээн төрийн тэргүүн нь мэдэгдээд байгаа энэ үед толгой өвтгөсөн энэ асуудлыг гардан ажиллаж буй Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалантай ярилцлаа.
2017 -оны 1 -р сарын 13
101
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гамшгийн эсрэг хамтдаа
Сармагчингийн энэ түүх зөвхөн хайрласнаар бүхнийг шийдэхгүйг илэрхийлж байна. Хайр дээр ухаан нэмэгдэж байж амьдрал үргэлжилдгийг энгийнээр өгүүлсэн сургамжит түүхийг монголчууд бид дөрвөн уулын дундаа давтсаар байна. Монгол хүн өргөн уудам газар нутагтаа дөрвөн цагийн эргэлтэд дураар нүүдэллэх эрхтэй, амьдран суух газраа өөрөө сонгох боломжтой болгосноороо дэгдээхийний хувь заяаг оноож орхив. Төр засаг нь ч Үндсэн хуулиндаа хамгийн түрүүнд зарлан тунхагласан амьд явах, эрүүл аюулгүй орчинд аж төрөх эрхийг илүү чухалд тооцоогүйгээ хожуу боловч ухаарлаа.
2017 -оны 1 -р сарын 12
72
ДЭЛГЭРЭНГҮЙ
Их нүүдлийг зогсоох эрэмгий шийдвэр
Үзээгүй юмаа үзсэн манайхан уржигдраас хойш цахим ертөнцөөр хоёр талцан “үхэр цам харайлгаж”, зарим нь бүр “Хөдөөнөөс ирсэн Батболд өөрөө орон нутаг руугаа тонил” хэмээн уурсаж байна. Улаанбаатар хотод байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл зогсоох шийдвэр гаргаснаараа хотын дарга С.Батболд өмнөх мээрүүдийн асааж зүрхлээгүй “хэрүүлийн бамбар”- ыг өрдөж орхив.
2017 -оны 1 -р сарын 11
95
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хязгаарлалт хамгийн зөв шийдвэр байлаа
Улаанбаатар утаандаа живж, уушгины хатгалгаа хэрээс хэтэрч, уур унтууг нь барж байгаа талаар амтай болгон ярилаа, ойрын өдрүүдэд. Жагсч цуглаж, шаардлага хүргүүлж, төрийн томчуудыг харааж зүхсээр олон хоногийг үдэв. Ингэж уурлаж бухимдсаны үр дүн эхнээсээ төрийн томчуудад хүрч, бас ч гэж тодорхой арга хэмжээнүүдийг авч эхэллээ. Энэ бол сайн хэрэг. Ямар ч байсан эхний ээлжинд цахилгаан, эрчим хүчний шөнийн тарифыг тэглэж, “Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технологийн үзэсгэлэнг гаргаж, халаагуур сонгох арга замыг нээж өглөө.
2017 -оны 1 -р сарын 11
86
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын асуудлыг хотын татвараар шийдье
Өнгөрөгч даваа гаригт Нийслэлийн Засаг дарга Су.Батболд ирэх 2018 оны нэгдүгээр сарын 1 хүртэл шилжилт хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гарсан бөгөөд Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц том асуудал үүсээд байгаа тул ийн арга хэмжээ аваас өөр аргагүй байгааг учирлав. Энэ шийдвэр хэрэгжсэнээр Улаанбаатарын утаа 20 хувиар буурах тооцоо гарчээ.
2017 -оны 1 -р сарын 11
61
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Батболд: Үүнээс хойш гэр хорооллын бүсийг тэлэхгүй
Улаанбаатар хотын гэр хорооллын суурьшлын бүсийг үүнээс хойш тэлэхгүй хэмээн нийслэлийн Засаг дарга С.Батболд хэллээ. Тэрбээр агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэл рүү шилжих хөдөлгөөнийг 2018 оны нэгдүгээр сар хүртэл зогсоох захирамжийг гаргасан. Энэхүү шийдвэр нь Үндсэн хууль зөрчөөгүй гэдгийг тэрбээр өнөөдөр хийсэн мэдээллийнхээ үеэр хэллээ.
2017 -оны 1 -р сарын 10
92
ДЭЛГЭРЭНГҮЙ
"2018 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Үүнийг ҮАБЗ дээр дэмжсэн"
Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд мэдээлэл хийж байна. С.Батболд "2018 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Үүнийг ҮАБЗ дээр дэмжсэн. Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Улаанбаатарт ирээд яндан нэмж болохгүй.
2017 -оны 1 -р сарын 10
70
ДЭЛГЭРЭНГҮЙ
Аминаас үнэтэй нүүдэл
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өчигдөр /2017.01.09/ нэн чухал шийдвэр гаргалаа. Хотын мэрийн нэг өдөр гаргасан цуврал захирамж нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ганцхан зорилготой. Нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс хөдөө орон нутгаас нийслэл Улаанбаатар хотод байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түр зогсоохоор захирамжлав.
2017 -оны 1 -р сарын 10
81
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хот руу шилжих хөдөлгөөнийг хязгаарлалаа
Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр /2017.01.09/ орон нутгаас хот руу шилжин ирэх хөдөлгөөнийг хязгаарласан захирамж гаргалаа. Тодруулбал, Улаанбаатар хотод зөвхөн зайлшгүй шаардлагаар удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийг л шилжиж ирүүлэх гэнэ. Мөн нийслэлд зээлд хамрагдан орон сууц худалдаж авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрөх аж.
2017 -оны 1 -р сарын 9
54
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тээврийн хэрэгслийн татварыг өнөөдрөөс төлнө
Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлийн албан татвар, төлбөр хураах ажлыг нэгдүгээр сарын 9-н буюу өнөөдрөөс тавдугаар сарын 31-ныг хүртэл зохион байгуулна. Таны автомашины улсын дугаар 1, 6-р төгссөн бол энэ сардаа багтааж автотээврийн хэрэгслийн албан татвараа төлнө. Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг.
2017 -оны 1 -р сарын 9
59
ДЭЛГЭРЭНГҮЙ
Агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулна
БОАЖЯ, НЗДТГ хамтран энэ сарын 9, 10-нд "Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо" технологийн үзэсгэлэнг МҮХАҮТ-д зохион байгуулах болжээ. Дулаан алдагдал болон агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах зорилготой уг үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлсэн байна. Гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй уг үзэсгэлэнд төрөл бүрийн цахилгаан халаагуур, шалны халаалт, гэрийн дулаалга, сайжруулсан түлшийг танилцах юм.
2017 -оны 1 -р сарын 9
71
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл явагдаж байна
Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл энэ сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдах юм. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, бэлтгэл офицерын үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, шинээр 18 нас хүрсэн бол хоёр хувь цээж зураг иргэний үнэмлэхтэйгээ
2017 -оны 1 -р сарын 9
50
ДЭЛГЭРЭНГҮЙ
Галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулна
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Эрчим хүчний яамны сайд болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын байгуулсан санамж бичгийг хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэх болсон.
2017 -оны 1 -р сарын 7
92
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зуслангийн замуудыг цэвэрлэлээ
Халтиргаа гулгаа үүссэн, зам тээврийн осол гарч болзошгүй зуслангийн замуудыг цэвэрлэлээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, жолоочийг хөдөлгөөнд аюулгүй оролцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Сүхбаатар дүүргийн Дэвшил” ОНӨААТҮГ - тай хамтран дүүргийн алслагдсан чиглэлийн Бэлх, Сэлх зуслангийн замуудын цасыг арилгасан байна.
2017 -оны 1 -р сарын 6
72
ДЭЛГЭРЭНГҮЙ
Маргааш номоо солилцох өдөр
Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” өдөрлөгийг Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж оролцох аж.
2017 -оны 1 -р сарын 6
88
ДЭЛГЭРЭНГҮЙ
УТААГ БАГАСГАХ ШИЙДЭЛ: Зарим айлд цахилгаан халаагуур суурилууллаа
Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбогдуулан өнөөдөр Хотын захиргаанаас зарим айл өрхөд цахилгаан халаагуур өглөө. Хоёр хоногийн өмнө Нийслэлийн удирдлагууд цахилгаан халаагуур үйлдвэрлэгч болон нийлүүлэгч компанийн удирдлагуудтай уулзан, бүтээгдэхүүнтэй танилцсан байна. Харин өнөөдөр эдгээр компанийн бүтээгдэхүүнийг иргэдэд хэрхэн хүртээмжтэй байлгах талаар иргэдийн санал бодлыг сонсохыг илүүтэй зорьж байна хэмээн
2017 -оны 1 -р сарын 6
67
ДЭЛГЭРЭНГҮЙ