ГҮҮРЭН ЗАМУУД барихтай холбоотойгоор дугаарын хязгаарлалтын талаар САНАЛ авч эхэллээ
Нийслэлд хийгдэх авто зам шугам сүлжээ, дэд бүтцийн бүтээн байгуулалттай холбоотойгоор дугаарын хязгаарлалтыг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох албаны хүмүүс өчигдөр мэдээлэл хийсэн. Ирэх дөрөвдүгээр сарын 15-аас аравдугаар сарын 1-нийг хүртэл авто замын бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх аж. Тодруулбал энэ үеэр Замын цагдаагийн гүүрэн гарц, Зүүн дөрвөн замын огтлолцол бүхий гүүрэн гарцын барилгын ажил, 60-70 жилийн насжилттай 40 мянгат орчмын цэвэр усны шугамыг Австри улсын шинэ технологиор доторлох засварын ажил хийгдэх юм байна. Тиймээс замын цагдаагийн гүүрэн гарцын ажилтай холбоотойгоор нийтдээ найман газарт түр зам гаргахаар төлөвлөжээ.
2018 -оны 3 -р сарын 28
1323
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ус зайлуулах ажлыг эхлүүлнэ
Сүхбаатар дүүргийн 15-20 дугаар хорооны 117 айл шар усны үерт өртсөн нөхцөл байдалтай байна. Үерийн улмаас дүүргийн гэр хорооллын айл өрх, гудамж талбай шар усны үерт автаж, айлуудын бохирын цооног дүүрч, хөрс бохирдон хүн, малын халдварт өвчин гарах эрсдэлтэй байдал үүссэн юм. Мөн далан шуудуу усны урсгалыг даалгүй эвдэрсэн, авто замд усны хаялга хийгээгүйн улмаас эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон гээд олон хүндрэл учраад буй. Өнөөгийн нөхцөл байдал болоод бороо ороход хот тэр чигээрээ усанд автдаг асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байгааг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас тодрууллаа.
2018 -оны 3 -р сарын 28
926
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Баярсайхан: Нийслэлд шүлхий гарсан тохиолдолд 1.5 сая иргэн эрсдэлд орно
Нийслэлийн нутаг дэвсгэрийн хориглосон бүсэд байгаа малыг нүүлгэн шилжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж 2017 онд гарсан. Энэхүү захирамжийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Эрчимжсэн мал аж ахуйн хэлтсийн дарга Д.Баярсайханаас тодруулав.
2018 -оны 3 -р сарын 28
1259
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд 41 зүйлийн 6310 бодгаль шувуу өвөлжжээ
Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын шувуу хамгаалах төв ТББ-тай хамтран нийслэлд өвөлждөг шувуудын тооллогыг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Нийслэлийн долоон дүүргийн 37 байршилд нийслэлийн байгаль хамгаалагчид, шувуу судлаачид болон шувуу сонирхогч иргэд, оюутан залуус шувуудыг ажиглах, тоолох мэргэжлийн аргазүйд үндэслэн өглөөний 09-11 цагийн хооронд нэгэн зэрэг нисч буй шувуудын зүйлийг тодорхойлж тооллого явуулжээ.
2018 -оны 3 -р сарын 27
742
ДЭЛГЭРЭНГҮЙ
П.Баярхүү: Иргэдийн ОЛОНХЫН САНАЛААР дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулна
Зуны бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр нар өнөөдөр мэдээлэл хийж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Нийслэлд хийгдэх бүтээн байгуулалт, дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэл, засвар үйлчилгээний ажилтай холбоотойгоор замын ачаалал нэмэгддэг.
2018 -оны 3 -р сарын 27
790
ДЭЛГЭРЭНГҮЙ
Пүрэв гарагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллана
Энэ пүрэв гараг буюу гуравдугаар сарын 29-ний өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулна. Монгол Улс тэр тусмаа Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учраас иргэд өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ авран хамгаалах, бусдад туслах мэдлэг чадварыг эзэмшсэн байх нь чухал гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байна.
2018 -оны 3 -р сарын 26
714
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гуравдугаар сарын 29-нд улс орон даяар ГАМШГИЙН ДОХИО дуугарна
Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажиллана гэж “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д заасан байдаг.
2018 -оны 3 -р сарын 23
1204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Г.Доржпалам: Түгжрэлийг бууруулахын тулд байцаагч гаргасан
ЗЦГ-аас нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслээс бусад автомашиныг нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон. Гэвч хэрэгжилт хангалтгүй байгаа юм. ЗЦГ-аас хийсэн статистик мэдээллээс харахад 2016 онд замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн 1.3 сая тохиолдол бүртгэгдсэн бол 2017 онд энэ тоо 1.4 саяд хүрчээ. Иймээс нийслэлийн Тээврийн газраас улсын байцаагч ажиллуулж, нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгслийн зургийг авч, баримтжуулж байна. Энэ талаар нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Г.Доржпаламаас тодрууллаа.
2018 -оны 3 -р сарын 21
1397
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүнд даацын авто машины хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн хязгаарлалаа
Жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20-ны хооронд газрын хөрсний гэсэлтийн улмаас авто зам эвдрэхэд эмзэг болсон байдаг тул том оврын авто машин болон хүнд даацын автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарладаг.
2018 -оны 3 -р сарын 20
1486
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгслийн зургийг авч зөрчлийг илрүүлж байна
Нийтийн тээврийн кондуктороор ажиллаж байсан шалгагч нар Таван шарын автобусны зогсоолоос Офицеруудийн ордны тойрог хүртэлх автозамын нэгдүгээр эгнээ болон автобусны зогсоолуудад шалгалт явуулж, зөрчил илрүүлж байна.
2018 -оны 3 -р сарын 20
1462
ДЭЛГЭРЭНГҮЙ
Паркийн зүүн талын замыг 1.6 жилийн хугацаатай хаана
Урин дулаан цагт нийслэлд бүтээн байгуулалтын ажил ундардаг. Барилга байшингууд олноор баригдахын зэрэгцээ авто замуудыг өргөтгөх, шинэчлэл ажил оволздог. Ирэх дөрвөн сарын 1-нээс хийгдэх томоохон зам засварын ажил бол Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн талын авто замыг хааж, Замын цагдаагийн ойролцоо гүүрэн гарц барина. Өчигдөр үдийн 15 цагийн үед тус авто замаар зорчвол хөл хөдөлгөөн ихтэй, түгжрэл ид оргилдоо байв. Ганцхан Олимпийн зам гэлтгүй бусад замууд ч ачаалалтай байгаа харагдлаа.
2018 -оны 3 -р сарын 20
1564
ДЭЛГЭРЭНГҮЙ
2019 оны долоодугаар сард Яармаг орчим Улаанбаатар хотын шинэ төв болно
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өчигдөр нийслэлийн удирдлагуудтай шинэ нисэх онгоцны буудал, нийслэлд түүхий нүүрсийг оруулахгүй байх Засгийн газрын шийдвэр зэрэг цаг үеийн асуудлаар ярилцаж, үүрэг даалгавар өглөө. Тодруулбал, Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон автозам энэ оны аравдугаар сард, шинэ нисэх буудал ирэх оны нэгдүгээр сард ашиглалтад орох юм.
2018 -оны 3 -р сарын 20
1371
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэрэг шинэ хуваариар аялж эхэллээ
Улаанбаатар-Сайншанд чиглэлийн суудлын 286 дугаар галт тэрэг 2018 оны гуравдугаар сарын 19-нөөс эхлэн өдөр бүр үдшийн 21:08 цагт Улаанбаатараас хөдөлж, өглөөний 06:44 цагт Сайншандад хүрэхээр аялж эхэллээ. Өмнө нь өглөөний 09.30 минутад хөдөлж орой 19 цагийн үед Сайншандад ирдэг байсан. Харин Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 285 дугаар галт тэрэг хуучих хуваариар буюу өдөр бүр 21:15 цагт Сайншандаас хөдөлж, 07:25 цагт Улаанбаатарт ирнэ.
2018 -оны 3 -р сарын 19
1507
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөнгөлөлттэй эм авах гэж дараалалд зогсдог асуудал ҮГҮЙ боллоо
Нийслэлийн зургаан дүүрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгох эмээр үйлчлэх эмийн сангийн жагсаалтуудыг гаргажээ.
2018 -оны 3 -р сарын 19
1665
ДЭЛГЭРЭНГҮЙ
"ЗЦ-ийн гүүрэн гарцын ажилтай холбогдуулж Олимпийн гудамжийн замыг 1.6 жилийн хугацаатай хаана"
Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух "Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц" барих ажлыг 2017 оны тавдугаар сарын 31-нд эхлүүлсэн билээ. Өнөөдөр тус гүүрэн гарцыг барих төслийн ажлын хэсэг газар дээр нь ажиллаж мэдээлэл өглөө.
2018 -оны 3 -р сарын 16
1511
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Anti–Diabetes” төслийн нээлт болов
Өнөөдөр П.Н.Шастины Нэрэмжит улсын гуравдугаар нэгдсэн эмнэлэгт нийт иргэдийг чихрийн шижин өвчнөөс сэргийлэх зорилго бүхий “Anti–Diabetes” төслийн нээлт боллоо. Энэхүү “Help today, change tomorrow /Anti-Diabetes” буюу “Чихрийн шижин эмгэгээс өнөөдөр урьдчилан сэргийлсэнээр маргаашийг өөрчилж чадна” төслийн зорилго нь тус эмнэлгийн Диабетын төв нь Улаанбаатар хотын бүх дүүргийн иргэдэд хүрч үйлчлэхийн зэрэгцээ үйлчлүүлэгчдийн цусан дахь глюкозыг түргэвчилсэн аргаар тодорхойлох, чихрийн шижин өвчтэй хүмүүст өөрийгөө хянах болон чихрийн шижин эмгэг/ЧШЭ/-ийн талаарх мэдээлэл агуулсан хяналтын картыг бий болгох юм.
2018 -оны 3 -р сарын 14
1304
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газар өмчлөхөд бүрдүүлэх материалын жагсаалт
Нийслэлийн Засаг даргын А/17, А/18 захирамжийн дагуу нийслэлийн суурьшлын бүсэд газар өмчлөх ажил үргэлжилж байна. Хэрвээ та газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, ямар нэгэн зөрчилгүй бол газраа өмчлөх боломжтой. Харин суурьшлын бүсийн гадна байрлаж байгаа бол шинээр газар олгохгүй байна.
2018 -оны 3 -р сарын 13
2555
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сурагчдын амралт ирэх долоо хоногт эхэлнэ
Сурагчдын амралт хойшлуулсантай холбогдуулан Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай БСШУСЯ-ын сайдын тушаал гарлаа. Сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн жилийн бүтэц дэх III улирлын амралтын хуваарь болон зуны амралт эхлэх хуваарьт дараах өөрчлөлтийг оруулсан байна.
2018 -оны 3 -р сарын 12
1775
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цахилгааны хязгаарлалт 3-р сарын 12-ноос эхэлнэ
Хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах зорилгоор УБЦТС ТӨХК-аас жил бүрийн 3-р сараас эхлэн хийдэг аянгын өмнөх бэлтгэл энэ сарын 12-ны өдрөөс эхлэх тул цахилгаан саатвал, нөхцөл байдлыг харгалзан үзэж хүлээцтэй хандахыг хүсье.
2018 -оны 3 -р сарын 12
1662
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн хаягийг нэгдсэн стандартад оруулна
Нийтийн зорчигч тээвэр үйлчилгээний тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийжээ. Ингэхдээ стандартын үзүүлэлт, шаардлагыг хангахгүй байгаа автобуснуудыг хөдөлгөөнд оролцохыг хориглолоо. Энэхүү шалгалтыг иргэд, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зорилгоор хийсэн байна. Нийслэлийн тээврийн газрын “Бүртгэлийн сан”-д бүртгэлтэй 173 их багтаамжийн автобусыг нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглахыг зогсоох тухай улсын ахлах байцаагчийн акт гарчээ.
2018 -оны 3 -р сарын 12
1597
ДЭЛГЭРЭНГҮЙ