О.Нарантуяа: Ундны усаар хангадаг худгаас ч илүү архины дэлгүүр бий
-Нийслэлийн ИТХ-ын Тэр­гүү­лэгчид Архидан сог­туу­рахтай тэмцэх хуу­льд нэмэлт өөрчлөлт ор­тол архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгохгүй бай­хаар шийдвэрлэсэн. Мөн нийслэлийн хэм­жээнд худал­даа үйл­чилгээний нийтлэг жу­рам өөрчлөгдсөн­тэй хол­бог­дуулан нийслэлийн За­хи­раг­чийн ажлын ал­ба­ны Хүнс, худалдаа үйл­чилгээний хэлтсийн дарга О.Нарантуяаг “Ярилцах тан­хим”-даа урилаа.
2014 -оны 2 -р сарын 14
1444
ДЭЛГЭРЭНГҮЙ
Э.Бат-Үүл: Ид хүйтнээр ажил хаясан учраас хариуцлага тооцно
Гурван ес эхэлж байгаатай зэрэгцэн "Автобус-1" компанийнхан өчигдрөөс эхлэн хугацаагүй ажил хаясан. 

Тэдний хувьд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзахаас нааш яриа хэлэлцээр хийхгүй хэмээн мэдэгдээд байгаа. 

Ингээд энэ талаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс дараахь тодруулгыг авлаа. 
2014 -оны 1 -р сарын 9
1292
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улсын төсвөөр энэ онд нийслэлд дөрвөн сургууль, долоон цэцэрлэг шинээр барина
Өнгөрсөн онд нийслэлийн төс­вийг иргэдийн оролцоотойгоор баталсан. Ингэхэд иргэдийн дийлэнх хувь нь сургууль болон цэцэрлэг шинээр барих асуудлыг төсөвт суулгахыг дэмжиж байсан билээ. Үүнтэй холбогдуулж нийс­лэлийн Боловсролын газраас энэ жил нийслэлд нийт 73 сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заалны барилга барихаар болжээ. Тус барилгын санхүүжилтийг улсын болон нийслэлийн төсвөөр шийдэх юм байна. Үүнээс 22 нь сургууль, цэцэрлэг байх бөгөөд 16 нь хотын шинэ төлөвлөлтийн дагуу цогцолбор байдлаар барихаар төлөвлөжээ. 
2014 -оны 1 -р сарын 7
1826
ДЭЛГЭРЭНГҮЙ
БОГД ХААНТАН НИЙСЛЭЛ ХҮРЭЭНИЙХЭЭ ХОЙМОРТ ЗАЛАРНА
Богд гэдгээр бурхан мэт онцгой тодорсон, гэгээрсэн, цэцэн мэргэн, дээдийн дээд ариун дээд шүтээн болсон хүн, эсвэл өндөр дээд шүтлэгт уул хайрханыг нэрлэсээр иржээ. Богд хан уул гэхэд л монголын ой модот Хангай, Хэнтийн уулсын хамгийн урд хязгаар, тал хээр нутгийн умард хилийн бэлчир дээр содон ноёлогоор орших.
2013 -оны 12 -р сарын 26
1441
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Тусгаар тогтнолын өдөр”-өөр VIII Богдын хөшөөний шавийг тавина
     VIII Богд  Жавзундамба хутагтын хөшөөг бүтээж, Тусгаар тогтнолын талбайд байршуулахаар нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид шийдвэрлэсэн. Энэ талаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Э.Анараас тодруулав.
-Ямар учраас VIII Богдын хөшөөг барихаар болсон юм бэ?
2013 -оны 12 -р сарын 25
1217
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хот “Ил метротой” болох сайхан боломж байна
Монгол улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Шүхэрийн Алтангэрэл саяханы өдрүүдэд хавсран суугаа орон болох Беларусь улсын Ерөнхийлөгч А.Лукашенкод итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм. Элчин сайд энэ айлчлалынхаа үеэр Беларусь улсын “Белкоммунмаш” нээлттэй хувьцаат компанийн үйлдвэрт зочилсон бөгөөд тус үйлдвэрийн дарга В.М.Король үйлдвэрийнхээ бүтээгдхүүнийг танилцуулсан юм. Тус үйлдвэр нь Швейцарь улсын Stadler Rail AG компанитай хамтран 1524 мм-ийн өргөн царигтай замаар цагт 100 км хурдалдаг орчин үеийн хотын тээврийн зориулалттай ил метроны вагон үйлдвэрлээд байгаа юм байна
2013 -оны 12 -р сарын 23
1352
ДЭЛГЭРЭНГҮЙ
Багануур дүүрэг алслагдсан хороодынхоо усан сангийн асуудлыг шийджээ
Багануур дүүрэгт энэ онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 28 төрлийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Оны эхэнд иргэдээсээ асууж, төсөл хөтөлбөрүүдээ эрэмбэлснээс алслагдсан хоёрдугаар хороо, гуравдугаар хорооны Хилчин хэсгийн иргэдээс усны хангамжийг сайжруулах санал гарч байсан байна. 
2013 -оны 12 -р сарын 18
1262
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын хогийг хаях уу, “чулуу” болгох уу
Улаанбаатар хотын хүн ам өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буйг хэн хүнгүй мэднэ. Үүнтэй холбоотойгоор гарах өөрчлөлтийн сайн, мууг бид биеэрээ амсч буй болохоор хэлэх нь илүүц хэрэг. Үүний нэг нь хог хаягдлын хэмжээ жилээс жилд хур болон зузаарч буй үзүүлэлт л дээ. Нийслэлийн хүрээлэн буй орчныг бохирдуулж байна, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөв хэмээн хашхичихаас өөргүйгээр гар хумхин сууж болохгүйг амьдрал тулгаж байна.
2013 -оны 12 -р сарын 17
1588
ДЭЛГЭРЭНГҮЙ
IRI Монголд: Ардчиллыг санхүүжүүлэх нь
Вашингтонд ирээд хагас сар болсны дараа /бидний хэсэг нөхөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын туслалцаатайгаар АНУ-д хэлний бэлтгэлд хамрагдсан сэтгүүлчдийн дөрөв дэх ээлж болов/ Монголын тухай жаал жуулхан “сайн” үг сонсоод магнай хагарах шахав. Хөрөнгөжиж бэлжсэн, хөгжингүй орны сүрд дарагдахын сацуу “сиймхий ч гэсэн гэр минь” хэмээн эерүүлж явсан Монголынхоо тухай харь хүний амнаас сайшаалын сайхан үг дуулна гэдэг ээрэм цөлд бэдэрч яваад гэнэт нэгэн баян бүрд дээр орсноос ялгаа юун...
2013 -оны 12 -р сарын 13
1239
ДЭЛГЭРЭНГҮЙ
Барилгын зөвшөөрлийн чагтыг ингэж мултална
Хотын утаа, хөрсний бохирдлоос гарах хамгийн оновчтой гарц нь нийслэлийг бүхэлд нь орон сууцжуулах явдал. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд томоохон бүтээн байгуулалтын ажлууд өмнө байгаагүйгээрээ оволзох болсон. Шинэ төлөвлөлт, дүрэм журмаар Улаанбаатарыг дэлхийн хотуудын жишигт хүргэхээр дээр, дооргүй тэмцэж буй ч барилгын салбар барцад ихтэй явж ирэв. Эмх цэгцгүй, дэвшилт технологид суурилаагүй, нэгдсэн бодлогогүй явж ирснийг олон жишээ, баримт харуулдаг. Хөдөлмөр, аюулгүй байдлаа хангаагүйгээс эрдэнэт хүмүүний амь ээлж дараалан эрсдэж, ёстой л энэ салбарт чөтгөр шүглээ юү гэцгээж байв. Уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай гэдэгчлэн дан ганц энэ салбарынханд буруу өгөх нь өрөөсгөл.
2013 -оны 12 -р сарын 12
1210
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сонгинохайрхан дүүрэг 130 га газрыг Техникийн зах байгуулахаар чөлөөлж өгчээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар дүүргийн 24, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрийн “Баянхошуу уул” 24 дүгээр хорооны “Бумбатын рашаан” орчим, 32 дугаар хорооны нутаг дэвсгэр шинэ товчооноос Эмээлт хүртлэх засмал замын урд хэсэг газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.
2013 -оны 12 -р сарын 11
1521
ДЭЛГЭРЭНГҮЙ