“Шударга ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт боллоо
Дэлхийн улс орнуудын удирдагч нар Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцид нэгдэн орохоор 2005 онд Мексикийн Мерида хотноо бага хурал зохион байгуулж 12-р сарын 09-ний өдөр гарын үсгээ зурсанаар энэ өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ-аас албан ёсоор тунхагласан. Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар хамтран “Шударга ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.
1 цаг 23 минутын өмнө
41
ДЭЛГЭРЭНГҮЙ
Варшав хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал хатагтай Малгожата Гошевскаг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд Кшиштоф Бойко болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга нарын албаны хүмүүс байлцав.
3 цаг 33 минутын өмнө
64
ДЭЛГЭРЭНГҮЙ
Франц Улсын Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Францын талаас Санхүү, эдийн засгийн зөвлөх сайд, Бээжин дэх Францын Элчин сайдын яамны бүс нутгийн Эдийн засгийн хэлтсийн дарга Жан-Марк Фэнэ, Францын Элчин сайдын яамны Эдийн Засгийн атташе Хюго Дэбруас нар оролцсон бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлогын судалгааны тасгийн дарга С.Мягмаржав, нийтийн Тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга нар байлцав.
Өчигдөр 18 цаг 4 минут
166
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Амарсайхан: Оюутан залуучууд хандлагаа өөрчилж, манлайлах цаг болсон
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы ивээл дор өнөөдөр “Залуусын манлайлал хөгжлийн форум”-ыг зохион байгуулав. Уг форумд Налайх дүүргийн 1000 гаруй оюутан залуучууд оролцлоо. Цаашид бүх дүүрэгт тус форумыг зохион байгуулах аж.
Өчигдөр 17 цаг 28 минут
155
ДЭЛГЭРЭНГҮЙ
Залуучуудад зориулсан “Идэвхжилтийн төв”-ийн нээлт боллоо
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар хамтран “Идэвхэжсэн-2030” төслийн хүрээнд залуучуудад зориулсан “Идэвхжилтийн төв”-ийн үйл ажиллагааг нээлээ. Тус төвийн нээлт 12 дугаар сарын 06-ны өдөр Хаб инновацын төвд болов. Идэвхжилтийн төв нь залуучуудад өөрийн санаагаа бодитоор хэрэгжүүлэхэд туслахаас гадна хэрэгтэй мэдээлэл, загвар, үйлчилгээгээр хангах бөгөөд уг төв нь эдгээр санаагаа бусад залуустай хамтран хэрэгжүүлэх боломжийг олгох аж.
Өчигдөр 15 цаг 58 минут
146
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулган боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганыг өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Чуулганд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа тэргүүтэй холбогдох албан тушаалтнууд, дүүрэг, хороодын төрийн байгууллагын удирдлага, сургууль, цэцэрлэгийн захирлууд, аж ахуйн нэгжийн төлөөлөл, төрийн бус байгууллага болон олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Өчигдөр 15 цаг 52 минут
303
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн албаны нэгдсэн сургалт болж байна
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан төрийн алба дахь шинэтгэлийн үйл явц улс орон даяар үе шаттайгаар өрнөж байгаа билээ. Энэхүү ажлын нэг хэсэг болох “Төрийн албаны нэгдсэн сургалт” өнөөдөр Дотоод хэргийн их сургууль дээр эхэллээ. Сургалтыг Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр “Монгол Улсад мэргэжлийн иргэн төвтэй, төрийн албыг төлөвшүүлэх нь” төслөөс хамтран зохион байгуулж байна. Сургалтад Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганбат нар оролцож үг хэлэв.
Өчигдөр 13 цаг 50 минут
196
ДЭЛГЭРЭНГҮЙ
Утаа шүүгч суурилуулаагүй ААН-үүдэд хугацаат үүрэг даалгавар өгнө
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны А/71 дүгээр тушаалаар баталсан хуваарийн дагуу мэргэжлийн хяналтын байцаагч нар өдөр бүр 24 цагаар жижүүрлэж байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын 8-9-нд угаарын хийнд хордсон 2 дуудлага, нийслэлийн Шуурхай штабын 98807012 тоот утсанд түүхий нүүрс түлж байгаатай холбоотой 2 мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагаар 2 өрхийн 7 хүн, үүнээс 2 нь том хүн, таван хүүхэд угаарын хордлогод хөнгөн байдлаар өртөж, эмнэлгийн тусламж авсан байна.
Өчигдөр 10 цаг 18 минут
46
ДЭЛГЭРЭНГҮЙ
Москва хотын авто замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа
Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан Москва хотод айлчлах үеэрээ /2019.12.06/ Москва хот болон зэргэлдээх хотуудын авто зам дээгүүр зорчдог тээврийн хэрэгслийн /Метро хамаардаггүй/ хяналт, ашиглалт, хөгжлийг оновчтой болгох асуудлыг судалж боловсруулдаг олон талт эрдэм-шинжилгээ, зураг төслийн хүрээлэн, төрийн өмчит төсөвт байгууллага болох “МосТрансПроект”-ээр зочиллоо.
2019 -оны 12 -р сарын 7
486
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын захирагч С.Амарсайхан Москва хотод суугаа Хурандаа генерал С.Лувсангомбод хүндэтгэл үзүүллээ
Хотын захирагч С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч Б.Бямбадорж, Д.Бадарсан нар Москва хотод албан айлчлал хийх үеэрээ Улаанбаатар хотын Захиргааны даргаар ажиллаж байсан, НАХЯ-ны сайд асан, Хурандаа генерал С.Лувсангомбо гуайтай Москва хот дах Монгол Улсын Элчин сайдын яаманд уулзаж, Улаанбаатар хотын хөгжил дэвшил, түүх соёл, Москва хотын онцлогийн талаар халуун дулаан яриа өрнүүллээ.
2019 -оны 12 -р сарын 7
348
ДЭЛГЭРЭНГҮЙ
Москва хотод Нийслэлийн хот байгуулалтын чиглэлийн мэргэжилтэнг дадлагажуулах боломж бүрдлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч Б.Бямбадорж, Д.Бадарсан нар Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг 1956 онд гаргаж байсан ОХУ-ын Москва хотын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн Гипрогор институтаар /2019.12.05/ зочилж, институтын удирдлагуудтай санал солилцлоо.
2019 -оны 12 -р сарын 7
426
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнгөрсөн долоо хоногийн тойм
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны арванхоёрдугаар сарын 02-ноос арванхоёрдугаар сарын 06-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2019 -оны 12 -р сарын 6
256
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Тээврийн хэрэгслийн төлбөр тооцооны ухаалаг шийдэл” хэлэлцүүлэг боллоо
Нийтийн тээврийн төлбөрийн системийн өнөөгийн нөхцөл байдал, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, удирдлагын болон цахим төлбөр тооцооны нэгдсэн системд оруулах талаар шийдэл тодорхойлох зорилготой “Тээврийн хэрэгслийн төлбөр тооцооны ухаалаг шийдэл” хэлэлцүүлгийг өнөөдөр Хангарди ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг, Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр, Зам, тээврийн яамны төлөөлөл, нийслэлийн Нийтийн тээврийн газар, цахим бодлогын зөвлөлийн гишүүд, арилжааны банк, финтек болон бизнесийн байгууллагын төлөөлөл оролцов.
2019 -оны 12 -р сарын 6
113
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын хөгжилд иргэн та саналаа идэвхитэй өгөөрэй
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1040 дугаар захирамжийн дагуу Иргэдийн ая тухтай, замын хөдөлгөөнд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, авто машины хөдөлгөөнд саад учруулахгүй байх зорилгоор явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төсөл боловсруулах уралдааныг Хот байгуулалт, хөгжлийн газар 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 20 хоногийн хугацаанд зарлалаа.
2019 -оны 12 -р сарын 6
358
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ж.Батбаясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусгаарлах бус, дэмжиж ажиллах ёстой
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан өнөөдөр тусгай сургалттай сургуулийн 50 гаруй хүүхдийг хүлээн авч уулзан гарын бэлэг гардууллаа. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлж буй боловсролын үйлчилгээний хамрах хүрээ, төрөл, чанарыг нэмэгдүүлэх, тэдэнд үзүүлэх үйлчилгээг боловсронгуй болгох, бие даан ажиллаж амьдрах чадвар эзэмшүүлэх, сургалтын таатай орчин бүрдүүлэхээр ажиллаж байна.
2019 -оны 12 -р сарын 6
169
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын захирагч С.Амарсайхан Мосва хотын Думын төлөөлөгчидтэй уулзлаа
ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийн урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсад албан ёсны ажлын айлчлал хийж байгаа билээ. Ажлын айлчлалын бүрэлдэхүүнд дагалдан яваа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч Д.Бадарсан, Б.Бямбадорж нарыг өнөөдөр /2019.12.05/ Москва хотын Думын гишүүн, Орлогч дарга, Парламент хоорондын хамтын ажиллагааны хорооны дарга Стевенскова Людмила, Москва хотын Думын Соёл, түүхийн өв уламжлалыг хамгаалах хорооны дарга Герасимов Евгений, Москва хотын Думын Экологийн бодлогын хорооны дарга Соловиев Александр нар хүлээн авч уулзлаа.
2019 -оны 12 -р сарын 6
147
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Ханбогд амралт-Төв номын сан” чиглэлд том оврын автобус үйлчилнэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Богд хан ууланд амралтын өдрүүдэд аялах нийтийн тээврийн шинэ чиглэл нээх асуудлаар үүрэг өгөх тухай” асуудлыг хэлэлцэж, дэмжив. Улаанбаатар хот тэлж буйтай холбоотойгоор Хан-Уул дүүргийн XI хорооны оршин суугчид болон Богдхан ууланд алхалт хийж буй хүмүүс Ар Зайсан чиглэлд нийтийн тээврийн автобус явуулахыг хүссэн санал удаа дараа ирүүлж буй. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Нийтийн тээврийн газраас Ч:72 буюу “Ханбогд амралт-Төв номын сан” чиглэлд их багтаамжийн дөрвөн автобусыг ирэх мягмар гарагаас явуулахаар төлөвлөж, хуралдаанаар хэлэлцүүлэв. Ингэснээр тухайн чиглэлд автобус өдөр бүр явах боломжтой болж байгаа юм
2019 -оны 12 -р сарын 6
356
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай асуудлыг дэмжлээ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд “Улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах санал уламжлах тухай” асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тус асуудлыг хуралдаанд танилцуулсан юм.
2019 -оны 12 -р сарын 6
57
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хан-Уул дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрагдлаа
Жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр” тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Интермед” эмнэлэгтэй хамтран дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрууллаа.
2019 -оны 12 -р сарын 5
256
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр анх удаа гадаргын ус хуримтлуулах хөв байгууллаа
Уур амьсгалын өөрчлөлтийн болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс үүдэн газрын доорх болон гадаргын усны нөөц хомсдох, бохирдох явдал нэмэгдэж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт явуулсан усны тоо бүртгэлээр 48 гол горхиноос нэг, 120 булаг шандаас ес, 14 рашаан уснаас хоёр, найман нуур цөөрмөөс нэг нь ширгэж үгүй болсон байна. Жилд дунджаар 9000 гаруй гүний худгаас 80 орчим сая шоо метр газрын доорх усыг ашигладаг манай хотын хувьд гүний цэвэр усны хэрэглээг боломжит бүх арга замаар бууруулж, гадаргын ус ялангуяа бороо, цас, үерийн усыг хуримтлуулан ашиглах нь эдийн засгийн болоод байгаль хамгааллын онцгой ач холбогдолтой юм.
2019 -оны 12 -р сарын 5
604
ДЭЛГЭРЭНГҮЙ