Шагнах тухай

2010-02-11 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 1998 оны 23, 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг. ХҮII жарны “Тийн урвагч” хэмээх төмөр бар жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Улаанбаатар хотын хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж дараах нэр бүхий хүмүүсийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шагналаар шагнасугай. Үүнд:
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Жуух бичиг” 15,000 төгрөгөөр:

Пагваасүрэнгийн Моломжамц Худалдаа хөгжлийн банкны Тусгай активын хэлтсийн захирал
Паламдоржийн Гантуул Худалдаа хөгжлийн банкны Дотоод аудитын газрын захирал
Бат-Эрдэнийн Жавхлантөгс Худалдаа хөгжлийн банкны Дотоод аудитын газрын хянан шалгагч
Лхагважавын Гантөмөр Худалдаа хөгжлийн банкны Хөрөнгө зохицуулалтын газрын захирлын орлогч
Лхагвадоржийн Одмаа Улаанбаатар хотын банкны Дотоод аудитын газрын аудитор
Бат-Оршихийн Бат-Эрдэнэ Улаанбаатар хотын банкны Хамгаалалтын албаны ахлах ажилтан
Раднаасэдийн Зоригт Ширээний теннесний спортын мастер

Хоёр. Шагналд шаардагдах 105,000 /нэг зуун таван мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР