Хүний хөгжлийн сангийн хишиг хүртээх ажлыг зохион байгуулах тухай

2010-01-29 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хүний хөгжлийн сангийн тухай хуулийн 15.1, Монгол Улсын Их Хурлын 2009 оны 85 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын "Иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" 2010 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг. Иргэний бүртгэлийн тухай хууль тогтоомжийн зөрчилгүй иргэнд Хүний хөгжил сангийн хишиг, хувь үе шаттай хүртээх ажлыг 2010 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн нийслэлийн бүртгэлийн болон халамжийн байгууллагад бүх талын дэмжлэг үзүүлэн, шаардлагатай хүний нөец, хөрөнгө гарган зохион байгуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасугай.

Хоёр. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн талаар мэдээлэлд орсон өөрчлөлтийг сар бүр дүүргүүдийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүдэд хүргүүлж байхыг Нийслэлийн Бүртгэлийн газар /Г.Анхныбаяр/, нийгмийн хэв журмыг сахиулж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн газар /С.Баатаржав/, Хүний хөгжлийн сангийн хишиг хувь хүртээх ажлын явцын дүнг нэгтгэж танилцуулж ажиллахыг Нийслэлийн Халамжийн үйлчилгээний газар /М.Уламбаяр/-т тус тус үүрэг болгосугай.

Гурав. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР