Газар өмчлөх хүсэлт бүртгэх цахим системийн хүчин чадлыг нэмэгдүүллээ

2014-08-06 00:00:00
Нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, ил тод, шуурхай хүргэх зорилгоор 2014.08.01-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам,  Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн таван байршилд нийслэлийн иргэнд  газар өмчлүүлэх тухай хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч эхэлсэн. Газар өмчлүүлэх тухай хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч эхэлсэнээс хойш  буюу 08 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн байдлаар газар өмчлөлийн цахим хуудас руу нийт  4 519 586 удаагийн хандалт хийж 17 654 иргэн бүртгүүлсэн байна.

Ачаалал эрс нэмэгдсэн учраас  Үндэсний Дата төвд байрлах серверийн хүчин чадал хүрэлцэхгүй болж бүртгэлийн программ гацан, доголдол үүсжээ. Иймд нийслэлээс хөрөнгө гаргаж 8 дугаар сарын 4-нд серверийн хүчин чадлыг нэмэгдүүлж шинэ серверийн бүх систем, өгөгдлийн сан, тохиргоонуудыг шинээр серверт суулган, тохируулсан байна.  Ингэснээр нэг хоромд 8000-10 000 иргэн нэгэн зэрэг хандах боломжтой болжээ.  Энэ нь өдөрт дунджаар 5 сая удаагийн хандалт хийхэд ямар нэг хүндрэл гарахгүй гэсэн үг юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
  2014.08.03-ны өдрийн 22 цагийн байдлаар
Байршил Өмчлөх нэгж талбарын тоо Хүсэлт гаргасан иргэдийн тоо
1 Баянзүрх дүүрэг Хожуулын ам 909 17974
2 Сонгинохайрхан дүүрэг Соёондын ам 4189 16112
3 Хан-Уул дүүрэг Эрдэнэтолгой 869 12610
4 Багануур дүүрэг Тариан булагийн 1-р хэсэг 7504 2844
5 Багахангай дүүрэг Бор-Үзүүр 1483 1431
  Нийт  14954 71523

2014.08.04-ний өдрийн 11 цагийн байдлаар
Байршил Өмчлөх нэгж талбарын тоо Хүсэлт гаргасан иргэдийн тоо
1 Баянзүрх дүүрэг Хожуулын ам 909 27036
2 Сонгинохайрхан дүүрэг Соёондын ам 4189 24819
3 Хан-Уул дүүрэг Эрдэнэтолгой 869 19397
4 Багануур дүүрэг Тариан булагийн 1-р хэсэг 7504 4372
5 Багахангай дүүрэг Бор-Үзүүр 1483 2181
  Нийт  14954 81762

2014.08.05-ны өдрийн 12 цагийн байдлаар
Байршил Өмчлөх нэгж талбарын тоо Хүсэлт гаргасан иргэдийн тоо
1 Баянзүрх дүүрэг Хожуулын ам 909 34541
2 Сонгинохайрхан дүүрэг Соёондын ам 4189 32225
3 Хан-Уул дүүрэг Эрдэнэтолгой 869 24607
4 Багануур дүүрэг Тариан булагийн 1-р хэсэг 7504 5960
5 Багахангай дүүрэг Бор-Үзүүр 1483 2729
  Нийт  14954 100062

2014.08.06-ны өдрийн 9 цагийн байдлаар
 
Байршил Өмчлөх нэгж талбарын тоо Хүсэлт гаргасан иргэдийн тоо
1 Баянзүрх дүүрэг Хожуулын ам 909 42 539
2 Сонгинохайрхан дүүрэг Соёондын ам 4 189 40 960
3 Хан-Уул дүүрэг Эрдэнэтолгой 869 30 980
4 Багануур дүүрэг Тариан булагийн 1-р хэсэг 7 504 8 010
5 Багахангай дүүрэг Бор-Үзүүр 1 483 3 408
  Нийт  14 954 125 897