Гэндэнгийн гудамжны уулзварын хөдөлгөөнийг түр хааж хучилт хийнэ

2014-08-01 00:00:00
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Япон элчингийн урд талын 0.26 км авто замыг засах ажил 2014 оны 7 сарын 24-нд эхэлсэн. Тус ажлын хүрээнд Гэндэнгийн гудамжны уулзвараас Солонгос улсын элчин сайдын яамны урд талын уулзварын хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2014 оны 08 дугаар сарын 01-ны 23 цагаас 2014 оны 08 дугаар сарын 04-ний 6 цаг хүртэлх хугацаанд хязгаарлаж, 260м газарт асфальтбетон хучилтын ажил хийхээр төлөвлөөд байна. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх тус ажлын гүйцэтгэгчээр Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл шалгарсан бөгөөд энэ сарын 30-нд ашиглалтад өгөх гэрээтэй гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.