“Дээлтэй Монгол-2014” наадам 7 сарын 13-нд болно

2014-07-01 00:00:00
Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст өв уламжлалаараа бахархах ухамсарыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх, дэлхийн нийтэд Монгол үндэсний хувцасны чамин загварыг  гайхуулах зорилгоор зохион байгуулдаг Дээлтэй Монгол наадам 7 дугаар сарын 13-нд Чингисийн талбайд найм дахь жилдээ болно. Наадмын үеэр үндэсний хувцас, бэлэг дурсгалын зүйлсийн үзэсгэлэн худалдаа, соёлын биет болон биет бус өвийг сурталчлах олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах юм байна. Дээлтэй Монгол наадамд оролцогчдыг өнөөдрөөс бүртгэж эхэлжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ–2014”НААДАМ хөтөлбөр 
 

13.00-14.00
Нээлтийн ажиллагаа
Монгол үндэсний хувцастай оролцогчдын ёслолын жагсаал
14.00-14.15 Үндэсний урлагийн тоглолт
14.15-14.30 Үндэсний хувцасны загварын үзүүлбэр 
14.30-14.50 “Хамгийн бяцхан үндэсний хувцастай оролцогч” шалгаруулалт
14.50-15.05 Урлагийнтоглолт
15.05-15.35 “Хамгийн сайхан дээлтэй хос” шалгаруулалт
15.35-16.00 Цэнгээнтхөтөлбөр
16.00-16.15 “Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч” шалгаруулалт
16.15-16.30 Урлагийн тоглолт
16.30-16.45 Шагнал гардуулах ёслол
-Хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага
-Шилдэгзохион байгуулалттай,идэвхтэй оролцсон дүүрэг
16.45-17.15 Нийтийн бүжиг
17.15-17.30 Урлагийн тоглолт
17.30-17.45 Шагнал гардуулах ёслол
-Нийтийн бүжгийн шилдэг хос
17.45-18.00 Хаалтын ажиллагаа
          
            Дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын 70108687, Монголын Аялал жуулчлалын холбооны 327820 дугаарын утсаар авна.