Дэлхийд танигдсан “Modern of Night” Монголд

2014-06-26 00:00:00
‘’Найрсаг Улаанбаатар-375’’ аяны хүрээнд АНУ-ын “Бостон балет” театрын  гоцлоочдын модерн бүжгийн тоглолт нийслэл хотод болох гэж байна.   “Монголын балетын хөгжил сан” нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.  Оюун санаа, сэтгэхүйн ертөнцөө үйл хөдлөлөөр илэрхийлдэг балетын урлагийн шилдгүүд оролцох энэхүү тоглолтод МУГЖ Д.Алтанхуяг, дэлхийд алдартай Бостон балетын гоцлоочид уригдан ирж байна. “Мodern of Night” тоглолт 7 сарын 4-ний өдөр ДБЭТ-т болох бөгөөд Английн Рояал, ОХУ-ын Большой, Италийн Ла Скала зэрэг дэлхийн сор театруудын тайзнаа хүндэтгэлтэйгээр уригддаг балетын урлагийн шилдгүүдийн тоглолтыг ийнхүү Монголчууд эх орондоо үзэх боломжтой боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.