Мод, модон материалын төрөлжсөн захуудад хяналт шалгалт хийлээ

2014-06-24 00:00:00
Нийслэл хотод мод, модон материалын төрөлжсөн “Мөстийн гол трейд” ХХК-ийн “Хангай” зах, “Цайз” ХХК-ийн “Цайз” зах, “Улаанбаатар төмөр зам”-ын “Гурвалжин-44” зах, “Дата төв” ХХК-ийн “Хялганат” зах, “Ворм Энержи ХХК-ийн “Сонсголон” зах, “Шинэ Үйлс” ХХК-ийн “Гялгар” зах, “Цолмонбадрах” ХХК-ийн “Цолмонбадрах” зах, “Доной Трейд” ХХК-ийн “Доной” зах ,”Зонхова” ХХК-ийн “Тэнгэр” гэсэн нийт 9 зах үйл ажиллагаа явуулдаг. Энэ захуудтай Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, аж ахуйн нэгжүүдтэй “Экологийн хариуцлагын гэрээ”-г жил бүр байгуулж, хагас бүтэн жилээр дүгнэдэг.

Энэ гэрээний дагуу мод, модон материалын захуудад экологийн хариуцлагын гэрээний биелэлтийн хэрэгжилтэд  хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар “Гурвалжин-44”, “Сонсголон”, “Цайз”, “Гялгар”, “Хялганат” “Тэнгэр” гэсэн зургаан зах “Экологийн хариуцлагын гэрээ”-ний шалгуур үзүүлэлтүүдийг хангалттай биелүүлсэн хэмээн дүгнэгдэж, гэрээ сунгахаар болж харин “Экологийн хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтийг хангаагүй “Цолмонбадрах”, “Доной”, “Хангай” захууд хангаагүй учраас уг зөрчлийг арилгах хүртэл экологийн хариуцлагын гэрээг түр түдгэлзүүллээ гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.