“Сайра” нэрийн консервнаас шимэгч хорхой илэрчээ

2014-05-28 00:00:00
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гаргасан иргэний гомдлын дагуу тус газраас Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулж байгаа Сонгинохангай ХХК-ийн “Миний дэлгүүр” 102 худалдааны төвд худалдаалж байсан  байсан ОХУ-д үйлдвэрлэсэн загасны консерв /Сайра/ нэрийн 4680009030015, 14.12.13, цувралын дугаар болон хүчинтэй хугацаатай бүтээгдэхүүнд лабораторийн шинжилгээ хийжээ. МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид тус бүтээгдэхрүүний дээжийг шинжлүүлэхэд 2013 оны 12 дугаар сарын 14 үйлдвэрлэсэн Сайра консервны дээжинд Acanthocephala-eoacanthocepala /скребни/ буюу шимэгч хорхой үхсэн хэлбэрээр илэрсэн байна. Иймээс “Сайра” нэрийн 4680009030015 кодтой бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангахгүй байгаа тул тухайн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг та бүхэнд сэрэмжлүүлэн анхааруулж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.