Худалдааны төвүүдтэй гэрээ байгуулав

2009-09-25 00:00:00

Баянзүрх дүүрэг худалдаа үйлчилгээний томоохон салбар олонтой. Харин тэрхүү салбарт худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэд тэр бүр татварт хамрагддагтүй билээ. Баянзүрх дүүргийн Засаг дарга өчигдөр "Хан Талст", "Өгөөмөр", "Шөнийн зах", "Да хүрээ", "Баянзүрх" захын эзэдтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Уг гэрээнд худалдаа эрхлэгч иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран хуулийн сургалт явуулах, татвар төлөгчдөд татварын хууль тогтоомжийн дагуу хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх талаар тусгагдсан байна. Мөн худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийн нэгдсэн судалгааг гаргаж, татварын бааз суурийг өргөтгөх, улс, орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн тодорхой асуудлыг хамтран шийдвэрлэхээр болж байна.