Ус сувгийн станцууд бүрэн автомат боллоо

2009-09-25 00:00:00

Энэ онд нийслэлийн Ус сувгийн удирдах газрын 50 жилийн ой тохиож байна. Ойн өмнө тус хамт олон бүтээлч ажлуудыг өрнүүлээд байгаа. Үүний нэг нь Улаанбаатар хотын усан хангамжид нэгдсэн системийг нзвтрүүлж, станцыг бүрэн автоматжуулж байна. Энэ ажпын эхлэл болгон Баянгол дүүргийн УСАТ-ийн станцыг бүрэн автоматжуулж хүлээлган өгөх ёслол саяхан боллоо. Нидерландын "Вигенс" компанийн төслийн хүрээнд тус газрын инженерүүд бие даан энэхүү ажпыг хийсэн байна. Станцыг бүрэн автоматжуулан гурван сар туршилтаар ажиллуулжээ.
Туршилтын хугацаанд эрчим хүчний зардал 30-36 хувиар буурч, хэрэглэгчид усаар найдвартай хангагдсан байна.Мөн зүй бус хэрэглээ өдөрт 500 шоометр усаар буурчээ. Бүрэн автоматжуулахад "SMS" брэндийн тоног төхөөрөмжийг ашигласан байна. УСУГ-ын Шуурхай зохицуулалтын албаны Мэдээлэл технологи автоматжуулалтын хэсгийн ахлагч Д. Одсүрэн:
- Энэ ажлын зураг төсөл, схем монтаж, программчлал гээд бүгдийг Монгол инженерүүдийн хүчээр бүтээсэн. Европын экспертүүдийн түвшинд хүрсэн том ажил боллоо" хэмээн нээлтийн үеэр онцолж байсан юм. Бүрэн автомажуулах ажпын хоёрдахь ажил нь хийгдэж байгаа бөгөөд нэг ийм станцыг шинэчлэхэд нийт 28 мянган евро зарцуулсан байна.