45-аас дээш насныхан ажлын байртай болно

2009-09-25 00:00:00

Улаанбаатар хотын 370 жилийн ойг угтан нийслэлийн Хөдөлмөрийн газар, Халамж үйлчилгээний газар хамтран нэгэн аяныг өрнүүлээд байгаа билээ. Энэ нь нийгмийн бүх давхаргад хүрч, ажилгүй иргэдийг ажлын байраар хангах, ядуурлаас гарахад нь дэм болох зорилготой юм. Уг аян өчигдөр Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт явагдлаа. Тус хоёр дүүрэгт болсон өдөрлөг нь 'Танд тусалъя" сэдвийн доор 45-аас дээш насныханд зориулсан ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой байлаа. Нийт 100 гаруй аж ахуй нэпк байгууллагын 400 гаруй ажлын санал энэхүү өдөрлөгийн үеэр ирсэн байна.

Мөн ирэх сарын 6,7-нд дээрх газруудаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Бид бүхнийг чадна" үзэсгэлэн яармагийг Чингэлтэй дүүргийн Спорт зааланд зохион байгуулах аж.10 дугаар сарын 10-нд аяны хүрээнд хийсэн ажлаа дүгнэж, нэгдсэн өдөрлөг зохион байгуулах юм байна.