Хан-Уул дүүргийн "Иргэдийн баяр" болно

2009-09-24 00:00:00

Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 370 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн төр захиргааны байгууллагаас хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэдэд таниулан сурталчлах “Иргэдийн баяр” нэгдсэн арга хэмжээнд дүүргийн нутаг дэвсгэрийн байгууллага болон төрийн захиргааны байгууллагууд, хороод, иргэдийг оролцуулан өндөр түвшинд зохион байгуулагдах гэж байна.
Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргүүдийн удирдлагууд, Хан-Уул дүүргээс төрөн гарсан алдар, цолтнууд зэрэг зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцох бөгөөд дүүргийн төр захиргааны байгууллагууд, хороод, боловсрол, эрүүл мэнд, спорт, соёл урлагын байгууллагууд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан, спортын үзүүлэх сургалт, урлагын тоглолт, эрийн гурван наадам, үзвэр үйлчилгээ зэрэг арга хэмжээнүүд бүтэн өдрийн турш зохион байгуулагдана.
Уг арга хэмжээ 2009 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 10:00 цагт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагын дэнж, Монголын морин спорт уралдааны төвийн талбайд болно.