Газар хөдлөлтийн өндөр идэвхжил 2009 онд тохиож байна

2009-09-24 00:00:00

Улаанбаатар хотыг газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүсэд оршдгийг эрдэмтэд аль хэдийнэ тогтоосон. Хамгийн анх 1957 онд нийслэлд газар хөдлөлт болж, хэд хэдэн удаа давтагджээ. Тэр үеэс хойш байгалийн гэнэтийн үзэгдэл нам гүм байснаа 2005 оноос идэвхжсэн ч нийслэлчүүдэд тийм ч хүндээр тусаагүй. Өнгөрсөн онд нийслэлд гурван удаа газар хөдлөлт болжээ. Улаанбаатарчуудыг аз дайрсан гэх үү дээ. Чичирхийлэл төдий мэдрэгдэж, багаж хэрэгслээс өөр хэн ч анзаарсангүй. Харин олон удаа аз дайрч тэнгэр гийхгүй гэдгийг мэргэжилтнүүд сүүлийн үед сануулах болов.

Учир нь ааш аягаа дарж байсан байгалийн үзэгдэл энэ оноос
идэвхжиж, хүч нь улам нэмэгдэн аюулын харанга дэлдэж байгаа аж. Өөрөөр хэлбэл эрдэмтэд, судлаачид газар хөдлөлтийн өндөр идэвхжил нь энэ онд нийслэлд байж болзошгүй гэж үзэж байна. Байгаль дэлхий ааш араншингаа эртнээс мэдрүүлж, сэрэмжүүлж байхад бид үл тоомсорлосон хэвээр л. Дэлхийн аль нэг улсад болсон газар хөдлөлтийг зурагтаар харж, хор хохирлыг нь гайхшран суухаас өөрийг бид боддоггүй. Газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүсэд байрладаг хэрнээ түүний аяыг даасан хот байгуулалтгүй нь харамсалтай. Улаанбаатар хотын барилга байшингийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, сүрлэг өндрүүдээр хаяагаа тэлсээр байгаа. Улсын хэмжээнд баригдаж буй нийт барилга байгууламжийн 50 хувь нь нийслэлийн гааар нутагт босч, жилд дунджаар 150 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх барилга угсралтын ажил хийгддэг байна. Ингэж хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарлагадан босгож буй бүхэн байршсан газрынхаа хатуухан сануулгад хэр нийцэж байгаа бол? Үүний хариуд чихэнд чимэг болохоор үг хэлэх хүн байхгүй. Учир нь Улаанбаатар хотод баригдаж буй барилгуудаас хангалттай үнэлгээ авах нь гарын арван хурууид багтана.

Нийт барилга, байшингийн дөнгөж 30 хувийг шалгахад дөрвийг нь буулгах санал гарчээ. Хотын төв хэсгийг чимж байдаг шилэн өндрүүд ч хазайлттай гэсэн муу үг чих дэлсэх болсон. Баригдаж дуусаагүй байхдаа л нүгэлийн нүдийг гурилаар хуурснаа харуулж буй барилгуудыг газар хөдлөлтөд тэсч үлдэнз гэж найдах хэрэггүй мэт. Орчин үеийн боловсронгуй бүхнээр бүтээн босгож буй барилгууд нь ашиглаж эхлээгүй байхад үнэн төрхөө харуулж байхад 40-50 жил эдэлсэн хууччуултай ч ярих юмгүй. Тайван цагт ан цав гарч. "миний нас дууссан" гэдгээ сануулсаар байгаа барилгуудтай газар хөдлөлтийн тухай ярихын ч хэрэггүй. Нийслэлийн Эмээлт өртөе, Өлзийт хороолол хамгийи эрсдэлтэй бүсэд бүртгэгдэж, газар хөдлөлтийн "хараанд орсон" гэнэ. Хэрэв энэ онд газар хөдөлвөл 10 валлын хүчийг мэдрүүлж, байшин барилгыг савлуулна гэж эрдэмтэд үзэж байна лээ. Зөвхөн савлаад зогсч байвал бурх ны аврал гэж залбирах хэрэгтэй байх. Байгаль эхийи зан аашийг өөрчилж чадахгүй хойно түүнд тохирсон, давж гарах чадвартай бүхнийг эрхэмлэх нь чухал юм. Хайр гамгүй, энэрэлгүй бүхнээс хамгийн хатуу аргаэр хариугаа авдаг байгалийи гамшгийг хүн бүрийн дураараа босгосон шавар тагз биш стандарт мөрдсөн баталгаатай байшин л сөрж чадна. Гэнэтхэн биш гэм зэмээ урьдчилан сануулж буй газар хөдлөлт нэг л өдөр хаалга тогшиж, сандралд оруулахыг үгүйсгэх аргагүй баримтууд нотолсоор байна.