Баянзүрхийн гүүрийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хаана

2009-09-02 00:00:00

Улаанбаатар хотын Туул гол дээрх Баянзүрхийн 252,64 у/м төмөр бетон гүүрэнд өргөтгөл, шинэчлэлт хийхтэй холбогдуулан 2009 оны есдүгээр сарын зургааны өдрөөс эхлэн 20 хоногийн хугацаатай тус гүүрээр нэвтрэх бүх төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хаах тухай нийслэлийн Засаг даргын 2009 оны 443 дугаар захирамж гарлаа.

Уг гүүрийн өргөтгөл, шинэтгэлийн ажил зургадугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл хийгдэж байна. Гүүрийг зам гүүрийн мэргэжлийн байгууллага Тангүүр"ХХК явц 70 хуаьтай засварлаж байна. Иймд Баянзүрхийн гүүрийн ажлыг цаашид үргэлжлүүлэн хийхийн тулд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаахаар шийдвэрлэлээ.