Баянзүрх дүүрэг

2009-08-25 00:00:00

Нийслэлийн ерөнхий менежерийн үүрэг болгосон албан даалгавар ажил хэрэг болж дүүрэг бүр нутаг дэвсгэрийхээ нийтийн эзэмшлийн зам талбайн зэрлэг ургамлыг цэвэрлэж байна. Баянзүрх дүүргийн Засагдаргын Тамгын газар, ТҮК, дүүргийнХог хаягдал үйлчилгээний сан хамтран их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж байна.

Цэвэрлэгээнд 140 хүн ажиллаж байгаа бөгөөд дүүргийнхээ нийтийн эзэмшлийн зам талбайн 397420 м2 хогийн ургамлыг цэвэрлээд байгаа аж.

Одоогийн байдлаар Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруугийн гудамж, Цагдаагийн академийн гудамж, Намяанжугийн гудамж, Токиогийн гудамж, Самбуугийн гудамж, Доржийн гудамжнуудын хогийн ургамлыг ачиж тээвэрлээд байна. Өнгөрсөн амралтын өдөр Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчид, хороод, сургууль цэцэрлэгийн багш, ажилчид зэрэг 200 гаруй хүн Зүүн 4 замаас Эскадрилийн хөшөө хүртлэх Энхтайвны өргөн чөлөөний голын ногоон байгууламжийн зэрлэг ургамалыг түүжээ.