Мэргэжил шаардсан цагийн ажил 1500 төгрөгөөр үнэлэгддэг

2009-08-14 00:00:00

Нийслэпийн Хөдөлмөрийн газар ажилгүй, амьдралын боломж хүнд иргэдийг нийтийг хамарсан ажилд оролцуулж амьдралд нь дэмжлэг үзүүлдэг. Энэ удаа хотын шарипжийг цэвэрлэх ажилд иргэдийг оролцуулж байна. Ингэж ажиллуулж байгаа нь хотын өнгө төрхийг сайжруулахад хувь нэмэр болоод зогсохгүй, иргэд өөрийн гэсэн орлоготой болж байгаа юм. Өнгөрсөн сарын байдлаар Хөдөлмөрийн газарт 8559 ажпын байр шинээр бүртгэгдэж, 19796 ажлын байрны захиалга авч, 19258 ажилгүй иргэнийг бүртгэж 12004 иргэнийг ажилд зуучилсан байна.

Мөн цагийн ажилд 745 иргэн, нийтийг хамарсан ажилд 26276 иргэнийг хамруулж 32986 иргэнд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл өгчээ . Сүүлийн үед хийгдэж байгаа ажлын талаар нийслэлийн Хөдөлмөрийн газрын орлогч Б.Сүнгээгээс тодруулсан юм.
-Ниитийг хамарсан ажлын явц хэр байна вэ? Хэчнээн хүн хамрагдаж байгаа вэ?

-Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд, нийслэлийи Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2009онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу ажилгүй иргэд, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс, тахир дутуу иргэдийг өдрийн ажилд хамруулан тэдгээр иргэдийг орлоготой болгохоор ажиллаж байна. Тэдний хөдөлмөрийг өдрийн 6000 төгрөгөөр үнэлж хог цэвэрлэх, ногоон байгууламж бий болгох, далан суваг цэвэрлэх зэрэг ажлыг хийж байгаа. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б. Баатар-зоригийн өгсөн үүргийн дагуу хотыг шарилжгүй болгох ажилд манай байгууллагад буртгэлтэй 100 хүн ажиллаж байна. Байгаль хамгаалах, ойн гал түймрээс урьдчилан сэргийлэх, модны хулгайтай тэмцэх, зуслангийн хог хаягдлыг зориулалтын заагдсан газар хаяуулах, цэвэрлэх ажилд 20 хүн, нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах ажилд 40 хүн ажиллаж байна. Анх нийтийг хамарсан ажлыг зохион байгуулахад бага зэрэг хүндрэл учирсан. Хүмүүс багаж хэрэгсэлгүй, өдөрт нь цалин өгнө гэхээр итгэхгүй, ажлын дундаас алга болчихдог байсан. Одоо иргэд мэддэг болж, тогтмол ажилладаг бүртгэлтэй хүмүүстэй болсон. -Шарилж түүж байгаа 100 хүн дүүрэг бүрт ажиллана гэж байсан?
-Манайд бүртгэлтэй, өмнө нь нийтийг хамарсан ажилд оролцож байсан туршлагатай хүмүүсээ ажиллуулж байгаа. Төвийн зургаан дүүрэгт хоёр хоер хоногоор ажиллана. Чингэлтэй дүүрэгт ажилласан, одоо Сүхбаатар дүүрэгт ажиллаж байна.

-Оюутнуудад зориулсан цагийн ажлын захиалга хэр байна вэ? -

Бид оюутнуудыг байгууллагуудад зуучлан өгч байна. Ажлын захиалга ч цөөнгүй ирж байгаа.
Манайх 150 аж ахуйн нэгж, байгууллагаас цагийн ажлын талаар судалгаа авсан. Эхэндээ хүмүүс мэддэггүй байсан. Харин сүүлийн үед цагийн ажил хийе гэж их хандах болсон. 1500 гаруй оюутан цагийн ажилд буртгүүлсэн. Үүнээс 270 гаруй нь цагийн ажилд хамрагдаж, өөрийн гэсэн орлоготой болоод байна. Мэргэжил шаардахгүй ажил цаг нь 1000 төгрөг, мэргэжил шаардсан нь 1500 төгрөгөөр үнэлэгддэг. Харин оюутныг авч дадлага хийлгэвэл 2000 төгрөгөөр тооцдог. Шөнийн цагаар болон зугаа цэнгээний ажил хийлгэхгуй гэсэн журамтай. Оюутны цалингийн 50 хувийг ажил олгогчийг дэмжиж аж ахуй нэгж байгууллагуудад Хөдөлмөрийн газраас нөхөн олгох юм.
-Ажипгүйдлын тоо нэмэгдсээр байгаа гэсэн мэдээлэл байсан. Энэ хэр бодитой вэ, ажлын байрны захиапга нэмэгдэх хаццпага байна уу?

-Сүүлийн жилүүдэд ажлын байрны тоо нэмэгдэж бзйгаа. Бас шинээр нэмэгдэж байгаа ажлын байрны тоотой тэнцэхүйц хэмжээний хөдөлмөрийн насны иргэд нийслэлд шилжин ирдэг. Энэ нь ажилгүйдлын тоо буурах-гүй, нэмэгдсэн үзүүлэлт гарахад нөлөөлдөг. Гаднаас ажиллах хүч авч байгаа нь манай иргэдэд ажиллах орон зай, боломжийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж байгаа юм. Манайд одоо 878 ажлын байрны захиалга ирээд байна. Хаврын улиралд идэвхж-дэг. Ер нь өдөрт 100 гаруй хун ажлын байр сонирхож манайхаар үйлчлүүлдэг.