Нийслэл нээлттэй боллоо

2009-08-14 00:00:00

Танай хүү, охин аль сургуульд сурдаг вэ. Тэдний сургуульд энэ амралтын хугацаанд ямар нэгэн засвар үйлчилгээ хийгээ болов уу. Биеийн тамир, чийрэгжүүлэлтийн талбай байгуулах төлөвлөгөө байна уу. Таны үйлчлүүлдэг эмнэлгийн засеарт хэчнээн төгрөгзарцуулаабол.Хаанахынямарэмнэлэгт барилга болоод сантехникийн засвар хийж байгаа вэ. Ямар ямар компани тендерт шалгарч 2009 онд зам засаж, биднийг тав тухтай зорчуулахын төлөө ажиллаж байна аа. Энэчлэн Улаанбаатар хотод 2009 онд улсын болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийнхэн нэгтгэн уншигч танаа хүргэж байна.

Тендерт ямар компани ялсан юм бол, тэд ажлаа хэдийд хүлээлгэж өгөх ёстой юм байна, хэчнээн төгрөгийн санхүүжилт авч вэ, эиэ өртөгтөө тохирсон засвар үйлчилгээ хийж чадаж байна уу... Энэчлэн иргэдолонасуултасуумаарбайгаа. Эдгээрт хариу өгөх мэдээллийг танд хүргэе. 370 жилийн түүхтэй улсын нийслэл Улаанбаатарын иргэн та давхар хяналт тавиарай. Улаанбаатар хотод 2009 онд улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн салбарт 72 нэр төрийл ажлыг 1536.0 сая төгрөгөөр хийхээр төлөвлөжээ.