Зуслангийн ам бүрт зөвлөл байгуулна

2009-08-13 00:00:00

Зуны дэлгэр цагг зуспандаа гарч цэвэр агаарт амрахыг хүссэн иргэдэд олон асуудал тулгардаг. Нөгөө л зам харилцаа муутай, цахилгааны хүрэлцээ хомс, шаардлага хангасан бие засах газаргүй, төвлөрсөн хогийн цэг байхгүй, иргэд хуулиа зөрчиж зөвшөөрөлгүй газарт хашаа хатгадаг гээд шүдний өвчин болж буй зүйл цөөнгүй. Тэгвэл энэ асуудлаа шийдвэрлэж чадсан зуслангийнхны түүчээд Улаан-баатар-Төмөр зам, Эрчим хүч ус хангамжийн 1 ангийн ажилчдын зуслангийнхан явж байна.

Тэд нийслэлийн Байгаль хамгаалах газрын дэргэдэх Зуслангийн товчоотой хамтран "Их Хустай" зуслангийн зөвлөлийг байгуулан ажиллаж буй нь энэ аж. Бэлхийн амны Их Хустайн аманд оршдог угзуслангийн 20жилийнойнбаяр энэ сард тохиож байгаа. Ойн баярынхаа хүрээнд хүүхэд багачуудын дунд сагсан бөмбөг, ширээний теннис, хөл бөмбөг, дуу шүлгийн тэмцээн явуулж, багахан хэмжээний үдэшлэг зохиогон юм. Баярын өдөр хүчтэй аадар орж, төд удалгүй нар гарсанд зуслангийн хөгшчүүд Хустайн наадам хуртай, хувьтай сайхан болж байна хэмээн билэгшээж байлаа. Энэ үеэр зуслангийн товчооны ахлах мэргэжилтэн Ц.Байгалмаагаас дараах зүйлийг тодрууллаа. -Зуслангийн зөвлөл хэзээ байгуулагдсан бэ? Одоогоор ямар ажлуудыг хийгээд байна вэ?

-Манай зуслангийн товчоо дөрөвдүгээр сарын нэгнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Бидний төлөвлөгөөт ажлын нэг хэсэг нь Сэлхийн амны Их Хустайн амны Төмөр зам, эрчим хүч ус хангамжийн нэгдүгээр ангийн зусланд явагдаж байна. Манай товчооноос "Их Хустай" нэртэй зөвлөлийг байгуулж зуслангийн ард иргэдийг байгаль хамгаалах ажилд татан орол-цуулж байна. Энэ зусланг яагаад тэргүүний зусланд тооцож байна вэ гэвэл, жорлонгийн цооног нь шаардлага хангасан, хогийнхоо асуудлыг бие дааж шийдвэрлэж чадсанд байгаа юм. Улаанбаатар хотын хойд чиглэлийн зуслангууд хатуу хучилттай замтай. Харин Бэлх-Сэлхийн зүүн хойд чиглэл нь шороон замтай, энхэл донхол ихтэй гээд гомдол их ирдэг. Бид зуслангийн ам бүрт нэгдсэи стандартад нийцсэн хогийн цэг байгуулсан. Мөн нийслэлийн Авто замын газар, Ус сувтйн удирдах газар, Эрчим хүчний зэрэг байгуул-лагатай гэрээ байгуулснаар газар, хог, устай холбоотой мар-гааныг зохих хэмжээнд нь ший-дэж байгаа. Сэлхийн аманд хоёр хогийн цэг байгуулсан. Саяхан манай Байгаль хамгаалах газар иргэдээс ирсэн мэдээллийн дагуу шалгахад ой мод руу зургаан айлд шинээр газар олгосон байсан. Түүнийг нь шалгахад 2007онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирам-жаар газрын гэрчилгээг нь олгосон байсан. Цаашид иймэрхүү хөдөлгөөнийг зуслан-гийн бүх амуудад зохион байгуулах болно. Төвлөрсөн хог, жорлонгийн цэгтэй ойрхон байрласан айлууд үнэр ихтэй, хог их хийсч тархаж байна, эрүүл ахуй талаасаа хохирч байна гэж гомдол гаргадаг. Энэ гомдлыг барагдуулахын тулд тэдгээр иргэдийг нь оролцуулаад тэр орчинд нь зөвлөл байгуулаад өгчих хэрэгтэй гэнэ.