Хороо бүрт “Засаг даргын нэг өдөр”

2009-07-09 00:00:00

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 370 жилийн ой угтаж дүүрэг бүр шинэ содон ажил санаачлан хэрэгжүүлж байна. Үүний дагуу Баянзүрх дүүрэг долоо хоногийн пүрэв гариг бүрийг “Дүүргийн Засаг даргын өдөр” болгон зарлаж иргэдийхээ дунд бүтэн өдрийг өнгөрүүлж байхаар болжээ.

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа хэлтэс, албадууд бүрэн бүрэлдхүүнээрээ буюу хөдөлгөөнт оффис хэлбэрээр хороо бүрт ажиллах юм.Өнгөрсөн пүрэв гаригт дүүргийн удирдлагууд бидний хэлж заншсанаар Хонхорын 11 дүгээр хорооны иргэдтэй уулзаж тэдний санал хүсэлтийг сонсож, харилцан ярилцаж, тулгараад байгаа асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Өдөрлөгийн үеэр орон гэргүй иргэдэд гэр олгож, мөнгөн тусламж үзүүлж, ажилгүй 57 иргэнийг ажилд зуучилж, тодорхой эзэмшсэн мэргэжилгүй 69 иргэнийг мэргэшил олгох сургалтад хамруулах, 42 иргэний хаягийн шилжилтийг хийн, 76 иргэний газар эзэмших эрхийг баталгаажуулж, 11 иргэний газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулж, 28 иргэнийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, 200-гаад иргэнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн байна. Өдөрлөг цаашид уламжлал болон 24 хороогоор үргэлжлэх юм.