Нийслэл Хүн ам, орон сууцны тооллогодоо бэлтгэж эхэллээ

2009-06-25 00:00:00

Хүн ам, орон сууцны тооллого ирэх онд явагдах гэж байгаа билээ. Энэхүү тооллогын бэлтгэл ажлын талаар нийслэлийн Статистикийн газрын дарга Ч.Баянчимэгээс тодрууллаа.
-Хүн ам, орон сууцны ээлжит тооллого ирэх онд явагдана. Ямар зохион байгуулалттай явагдах вэ?
-Хүн ам, орон суууны тооллого ирэх оны нэгдүгээр сарын 10-ны 8,00цагаас эхэлж, нэгдугээр сарын 16-ны 24 цаг хүртэл долоо хоногт багтаан явагдана. Энэ ажлыг бид тооллогын бэлтгэл ажпыг хангах, тооллого хийх, тооллогын мэдээлэл боловсруулах, тооллогын хяналт үнэлгээ хийх, тооплогын мэдээллийн сан үүсгэх гэсэн таван үе шаттайгаар явуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Нийслэл дүүргийн Хүн ам, орон сууцны тооллогын /ХАОСТ/ комисс нь өөрийн Статистикийн газар, хэлтсийг түшиглэн 8-15 хүний бүрэлдхүүнтэй тооллогын түр товчоог байгуулан ажиллана. Энэ түр хороо ньХАОСТ-ын улсын комиссоос байгуулсан аймаг, НИЙСЛЭЛИЙН ТООЛЛОГЫН КОМИССТОЙ хамтран тооллогын бэлтгэл ажлыг энэ онд явуулах юм..
-Нийслэлд хэдэн тоологч ажиллах вэ. Эдгээр тоологч нарыг ямар нэгэн шалгуураар шалгаруулж авах уу?
-Бидний тооцоолсноор нийслэлд ойролцоогоор 5520 тоологч шаардлагатай. Эдгээр тоологч нарыг сонгон шалгаруулж авна. Одоохондоо яг тийм журмаар шалгаруулж авна гэсэн журам нь арай гараагүй байна.

Гэхдээ бид тоологч, шалгагч нараа аль болохоор тухайн хорооны нутаг дэвсгэрт амьдардаг хүнийг сонгон ажиллуулбал тээврийн зардал болон хугацаа алдалгүйгээр тооллого явуулах боломжтой гэж үзэж байгаа.
-Хороодын Засаг даргыг ажиллуулахгүй. Харин төрийн албаны шалгалтад тэнцсэн хүмүүсээс ажиллуулна гэсэн мэдээлэл байсан?
-Энэ асуудлыг ярилцаж байгаа. Шийдвэрлэх шатандаа арай хүрээгүй байна.
-Тооллогч, шалгагч нарын ажлын хөлсийг хаанаас гаргах вэ. Өдөрт хэдэн төгрөгийн цалинтай ажиллах бол?
-Тооллогч, шалгагч нарын ажлын хөлсийг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ. Саяхан явагдсан туршилтын тооллогын үед нэг тооллогч өдөрт хоол унааны мөнгө гээд арав гаруй мянган төгрөг, долоо хоногт 70-80 мянган төгрөгийн цалин авсан. Энэ хэмжээгээрээ л байх болов уу.
-Тооллогын сургалт зохион байгуулна гэлээ. Энэ талаараа тодруулаач?
-Зарим тооллогч нарын мэдлэг дутуугаас болж хүн амын тооллого буруу явуулдаг. Иймд нийслэл, дүүрэг, хорооны тооллогын комисс, түр товчооны гишүүд, тоологч, шалгагч гэсэн ангилалаар тооллогыг хэрхэн явуулах талаар 1-5 өдрийн сургалтыг зохион байгуулах юм.

-Тооллогын нутаг дэвсгэрийн нэгжийн зураглал гаргасан гэж дуулсан. Энэ талаар сонирхуулаач?
-Өрх иргэн бүрийг орхигдуулахгүй, давхардуулахгүй байх нөхцөлийг бүрэн хангахын тулд ХАОСТ-ын нэгжийн газрын зургийг өнгөрсөн оноос эхлэн хийж байгаа. Гэхдээ одоохондоо бэлэн болоогүй байна. Өрхийн бүртгэлийг шинэчлэх гээд олон асуудлыг шийдсний дараа бүрэн хийгдэж дуусна.
-Урьдчилсан тооллого явагдсан. Энэ тооллогоор анхаарч үзэх ямар асуудлууд байв?

-Нэлээд хэд хэдэн асуудал байсан. Тухайлбал хороодын хүн амын анхан шатны бүртгэл хангалтгүй байгаа нь батлагдсан. Мөн бүх шатны Засагдарга нар тооллогын үед ХАОСТ-ын удирдлага, эохион байгуулалтыг биечлэн хариуцаж гүйцэтгэдэггүй, тухайн шатны статистикийн байгууллага, ажилтанд үүргээ шилжүүлээд орхидог дутагдал байсан. Мөн төсөв хэтэрсэн болон тооллогын асуудлын хуудсын нөхөх зааврын зарим ойлголт тодорхойлолт мэргэжлийн хэллэгээр бичигдсэн, асуудлын талаарх нэмэлт тайлбар, жишээ дутагдалтай байснаас тооллогч, шалгагч нар ойлгохгүй байх, хуудсыг буруу бөглүүлэх хүндрэлтэй асуудлууд гарч байсан. Эдгээр асуудлуудыг 2010 оны ХАОСТ-ыг зохион байгуулахад анхаарч, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
-Тооллогын үеэр хүн амын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах вэ. Энэ талаар ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна?

-Хүн ам, орон сууцны тооллогын үеэр үзвэр үйлчилгээний газруудыг зөвхөн өдрийн цагаар ажиллуулах, аймаг хот хоорондын авто замын хөдөлгөөн, баар, цэнгээний газар зэрэг согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарлах гэх мэт олон саналыг дэвшүүлээд байгаа. Учир нь өмнөх тооллогын үед Замын-Үүд боомтоор иргэд хил гараад тэндээ ачаагаа хүлээн олон хоногоор хилийн гадна байх тохиолдол гарсан. Тиймээс энэ мэт шийдвэрлэх асуудлууд байна.