Зургаан сарын турш нээлттэй үйлчилгээг захын хороонд хэрэгжүүлж байна

2009-06-25 00:00:00

Нийгмийн халамжийн хуулинд заагдсан олон нийтэд түшиглэсэн үйлчилгээг Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны 50 ахмад настаны дунд хэрэгжүүлж эхлээд байна. Уг үйл ажиллагааг дүүргийн Засаг даргын Тамгын газар, хөдөлмөр халамж үйлчилгээний дэмжлэгтэйгээр "Чин санаа" төрийн бус байгууллага зохион байгуулж байгаа аж.

Нийгэм хамт олонд түшиглэсэн үйлчилгээний зорилго нь бүлгийн зохион байгуулалтад тулгуурлан ахмад настны нөөц боломжийг дэмжих, хүүхэд залуучууд, ажилгүй иргэд, ахмадуудад үлгэр дууриал үзүүлэх чадавхийг дэмжих бөгөөд зургаан сарын турш үргэлжлэх энэхүү арга хэмжээ амьдрах ухааны олон талт үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих боломжийг нээж байгаагаарай онцлог юм.