Дүүргүүд наадмаас өмнө бичил цэцэрлэгтэй болох нь

2009-06-11 00:00:00

Нийслэлийн 370 жилийн ойг угтаж энэ жил хот тохижилтын ажилд нэлээд анхаарал хандуулж байгаа. Энэ хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулсан бөгөөд одоо дүүргүүдийн бичил цэцэрлэгийн ажлыг эхлээд байна. 400 сая төгрөгийн санхүүжилтээр нийслэлийн зургаан дүүргийг хоёр хоёр бичил цэцэрлэгтэй болгох юм. Энэ ажлыг хийхээр 50 гаруй компани тендерт оролцсоноос 12 байгууллага шалгарч, ажилдаа оржээ.
Тухайлбал Чингэлтэй дүүргийн III, IV хороололд байгуулах бичил цэцэрлэгийн ажил 40 хувьтай явагдаж байна. Дүүрэг бүрт хоёр хороо хамарч буй бичил цэцэрлэг нь иргэдийн ая тухтай амрахад ихээхэн ач холбогдолтой юм. Хүүхдийн аюулгүй байдлыг хангахүүднээстоглоомынталбайн суурийг жижиг хайргаар хийж байгаа. Мөн талбайг өнгөлж байгаа алаг хавтангййн чанарт захиалагч байгууллага нэлээд анхаарал хандуулж байгаагаас гадна сандлын хажууд хошйн сав тавих шаардлагыг тавьж байна. Энэ жилийн бичил цэцэрлэгүүдийг стандартын шаардлагад нийцүү-лэн чанартай хийхийг зорьж байгаагаас гадна эзэнжүулэхийг чухалчилж байгаа аж. Ингэхдээ тухайн дүүртйн ТҮК, СӨХ, аль нэг аж ахуйн нэгжид хариуцуулах юм байна. Бичил цэцэрлэгүүдийг наадмынөмнө дуусгэж, иргэдэд нь хүлээлгэн өгөх аж