Архи согтууруулах ундааны зөвшөөрөл олгох аттестатчилал дууслаа

2009-06-04 00:00:00

Нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдаалах түүгээр үйлчлэх газруудын аттестатчилал дууссан байна. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Д.Доржцэндээс тодрууллаа.
-Энэ жилийн шалгалтад хэдэн газар хамрагдаад байна вэ?
- Улаанбаатар хотын ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу согтууруулах ундаа худалдаалж буй бөөний худалдааны төв, хүнсний дэлгүүр, баар, ресторан, кафед шалгалт хийлээ. Энэхүү шалгалтыг дөрөвдүгээр сарын наймнаас тавдугаар сар хүртэл явуулсан. Аттестатчилаар стандартын шаардлагын биелэлтийг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад ресторан, баар, кафе гэсэн ангиллаар явуулсан.
Рестораныг дээд, нэгдүгээр зэрэг, баарыг диско, караоке, биллъярд гэсэн онцлогоор нь шалгасан. Нийслэлийнхэмжээнд худалдаа, үйлчилгээ ямар түвшиндбайгаагбодитой тогтоон, цаашид авах арга хэмжээгээ тодорхойлоходанхаарч ажилла-сан. Нийт 482 ресторан 6ЗЗбаар, 204 кафе хамрагдахаас 395 ресторан, 393 баар, 142 кафе нийт 72.7 хувийг нь хамрууллаа. Хамрагдалгүй үлдсэн газруудыи тухайд үйл ажиллагаагаа түр
хугацаагаар зогсоосон, мөн аттестатчиллыг хугацаанаас нь өмнө зогсоосон зэрэгтэй холбоо-той байлаа. Өмнөх онтой харьцуу-лахад стандартын шаардлага хангасан цэгийн тоо 10, нийт шаардлага хангасан түвшин 3.2 хувиар нэмэгдсэн байгаа. Харин архи согтууруулах ундаа худал-даалах газруудын тухайд нийт 1500 газар хамрагдлаа. Үүнд шинээр зөвшөөрөл хүссэн газрууд орсон. 1500 гэдэг бол нийт хамрагдах ёстой газруудын 71.4 хувь.
Шалгалтын явцад гарсан зөрч-лийг газар дээр нь арга хэмжээ авч явлаа. Мөн шаардлага хангахгүй байсан газруудын тусгай зөвшөөрлийг нь цуцалсан тохиолдол ч цөөнгүй бий. Тухайлбал, үйлчил-ээний газруудаас 178-ынх нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон л доо,
-Шалгалтад хамрагдаагүй байгууллагуудыг хэрхэн вэ?
-Бид өдөр тутмынхаа ажлынхаа шугамаар цаашид бүрэн хамруулж дуусгана.