Налайх Хонхорын зорчигчид Баянзүрхийн гүүрээр явган гарна

2009-06-04 00:00:00

Улаанбаатар хотын Туул гол дээрх Баянзүрхийн төмөр бетон гүүрэнд эвдрэл гарсан. Энэхүү эвдрэлийг нийслэлээс хөрөнгө гарган засварлахаар болсон байна. 2009 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхпэн гүүрийн засварын эхний үе шатны ажил дуусах хүртэп бүх жин нь 3,5 тонноос дээш бүх төрлийн тээврийн хэрэгслийг гүүрээр нэвтрүүлэхгүй байх тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарч, холбогдох байгууллагууд үүнийг хэрэгжүүлж байна.

Гүүрээр нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн даац хязгаарласантай холбогдуулан Улаанбаатар хот руу орох болон гарах зорчигч тээврийн том оврын автобусны үйлчилгээнд нийслэлийнТээврийн газраас зохицуулалтхийж байна. Тээврийн товчоо-Налайх, Төэврийн товчоо-Хонхор гэсэн чиглэлд үйлчилдэг том оврын автобусуудыг эцсийн буудлаас Баянзүрхийн гүүр хүртэл богино эргэлтэд шилжүүлж байна. Өөрөөр хэлбэл дээрх чиглэлийн автобуснууд гүүрний наана болон цаана эргэлт хийж зорчигчдыг тээвэрлэнэ гэсэн үг. Улаанбаатар хотоос гарсан автобусууд Баянзүрхийн гүүр хүртэл яваад буцна. Зорчигчид Баянзүрхийн гүүрээр явган гарч гүүрний цаад талаас мөн чиглэлийнхээ автобусанд сууж Налайх, Хонхор орно. Налайх болон Хонхороос хот руу ирж байгаа зорчигчдыг мөн адил Баянзүрхийн гүүр хүртэл тээвэрлэж, гүүрээр явган гаргана. Гүүрний хоёр талд автобусууд зорчигчдыг хүлээн авч богино эргэлтээр буцна. Зорчигчид зөвхөн гүүрээр явган гарах бөгөөд эцсийн буудлаас суухдаа тасалбараа нэг л удаа авна. Харин дараагийн автобусанд дамжиж суухдаа тасалбараа үзүүлээд зорчих болно. Налайхын чиглэлд 13 автобус, Хонхорын чиглэлд 2 автобус үйлчилдэг. Эдгээр чиглэлийн үйлчилгээг зорчигчдод хүндрэлгүйгээр зохион байгуулахаар Тээврийн газар төлөвлөлт хийгээдбайна.