Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр авч буй санал асуулга үргэлжилж байна

2014-03-05 00:00:00
Жил ирэх тутам нэмэгдэж байгаа тээврийн хэрэгслийн механик өсөлтөөс хамаарч Улаанбаатар хотын замын хөдөлгөөн түгжрэлтэй байгааг холбогдох байгууллагаас тайлбарладаг. Нийслэлийн Статистикийн газрын мэдээгээр өнгөрсөн онд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан  257,498 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн  байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс авсан мэдээгээр өдөрт дунджаар 170 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол хоногт дунджаар 9000 гаруй тээврийн хэрэгсэл хөдөө орон нутгаас хот руу орж ирдэг байна.  Тиймээс “Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс  бүтээн байгуулалтын ажил эхлэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд, одоо мөрдөж байгаа зохицуулалтаас гадна цаашид  шинээр ямар зохицуулалт хийх талаар 3 дугаар сарын 3-наас эхлэн олон нийтээс цуврал санал асуулга явуулж байна. Эхний санал асуулга 3 дугаар сарын 10 хүртэл үргэлжилнэ. Нийслэлийн иргэн та санал асуулгад оролцохыг хүсвэл  НЗДТГ-ын албан ёсны цахим хуудас www.ulaanbaatar.mn-ээр орж тус хуудсын доод хэсэгт байрлах асуулгаас сонгон хариулт өгөөрэй гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлстээс мэдээллээ.