Авто замын урсгал засварын ажил эхэллээ

2009-05-29 00:00:00

Нийслэлийн авто эамд хийгдэх урсгал засварын ажлууд эхэллээ, 2009 онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хийгдэх авто замын урсгал засварын ажил хойд зуслангийн чиглэлд эхлээд байна. Хандгайт, Шаргаморьт, Жигжидийн зуслангийн авто замын урсгал засварын ажлыг "Улаанбаатар зам засвар арчлалт" компани 30 хувьтай гуйцэтгэж байна. Зуслан чиглэлийн авто замын урсгал засварын ажлаар 4720 ам метр нөхөөс, 171.6 сая төгрөгийн ажил хийгдэх юм.

Мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Туул гол дээрх 230 у/м төмөр бетон гүүрэнд эвдрэл гарч, Улсын Мэргэжлийн Ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гараад байгаа билээ. Нийслэлийн Онцгой байдлын газар, Замын Цагдаагийн газар, "Улаанбаатар зам засвар арчлалт" компани зэрэг мэргэжлийн байгууллагатай хамтран газар дээр нь ажиллаж, эвдрэлийн хэмжээг тогтоон, хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хаах арга хэмжээ авч, эасварын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажип хийгдэж байна.