Татвараа тайлагнаад байр худалдан авсан мөнгөө эргүүлэн авч болно

2009-05-27 00:00:00

Татвараа төлчихөөд дээр нь авлига бус шударга хөдөлмөр, хөлсөөрөө олсон мөнгөөрөө хүүхдээ

гадаад, дотоодод сургасан эсвэл шинэ байр худалдан авсан бол тэрхүү мөнгөө эргүулэн авах боломж
байдаг байна. Энэ талаар нийслэлийн Татварын газрын дарга С.Энхбаатараас тодрууллаа.

-Хун болгон л байр худалдан авчихаад тэр мөнгөнийхөө тодорхой хэсгийг эргүүлэн авна гэж байхгүй байх. Ямар шалгуурыг тавьдаг юм бэ?

-Маш нарийн шалгуур тавина. Мэдээж хамгийн түрүүнд тухайн хүн татвараа төлдөг байх ёстой. Дээр нь шинэ байр худалдан авсан болон хүүхдээ гадаад, дотоодын их дээд сургуульд сургасан шударга мөнгөө хаанаас, юунаас гаргасан гэдгээ нарийн гаргасан байна. Авлига зэрэг байж болохгүй зөвхөн өөрийн цалин, хөлс хөдөлмөрөөрөө олсон мөнгө байх юм. Татварын тайлан, тооцоогоо маш нарийн гаргасан байна.
-Энэ жил энэхүү мөнгийг хэдэн хүн авч байна вэ?
-Нийт 1.2 тэрбум төгрөгийг иргэдэд нь буцаан өгөхөөр болсон. Өнгөрсөн онд нийт 38 сая төгрөг олгож байлаа. Шинэ байр худалдан авсан гээд 30 сая төгрөгөө буцаан авсан иргэн байдаг шүү дээ.