Нийслэлийн алслагдсан хороод руу шилэн кабел татах, эвдэрсэн сүлжээг засварлахад 377 сая төгрөг зарцуулна

2014-03-04 00:00:00
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 02 сарын 20-ны өдрийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн нэгдсэн сүлжээг сайжруулж, алслагдсан дүүрэг хороодыг шинээр холбох, эвдэрсэн сүлжээг засварлах шаардлагатай байгаа талаар хэлэлцэж, зохих хөрөнгийг гаргахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн нэгдсэн сүлжээний ашиглалт, хамгаалалтыг сайжруулах тухай” А/133 дугаар захирамж гаргажээ. Захирамжаар мэдээллийн нэгдсэн систем, төрийн цахим үйлчилгээний өсөн нэмэгдэж буй хэрэглээний хэвийн найдвартай байдлыг хангах зорилгоор нийслэлийн нэгдсэн сүлжээний ашиглалт үйлчилгээ, хамгаалалтыг сайжруулж, нэгдсэн төв шугам болон төв шугамаас дүүргүүдийн засаг даргын тамгын газар хүртэлх шилэн кабелийн хэвийн найдвартай ажиллагаа, ашиглалтыг хариуцан ажиллахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газарт үүрэг болголоо. Харин нэгдсэн сүлжээг дүүргүүдээс хороод руу татсан шилэн кабелийн  засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг жил бүрийн төсөвт тусган, хариуцан ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Хороодын сүлжээний засвар,  Алслагдсан хороод руу шилэн кабел татахад шаардагдах 377 сая төгрөгийн хөрөнгийг орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэхийг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
 Жич: Нийслэлийн нэгдсэн сүлжээг сайжруулахад хийгдэх ажлын жагсаалт, хөрөнгийг хүсэгнэтээр танилцуулъя.
 
                                               Хороодын сүлжээний засварын зардал  
Дүүрэг Хороо Тоо хэмжээ Нийт үнэ/₮/
1 Сонгино хайрхан 1,2,3,5,7,8,9,10,11,22,23,25,28,29 14 25,000,000
2 Баянзүрх 1,2,3,4,7,10,12,14,16,18,19,21,22,23,24,25,26,27,28 19 100,000,000
Нийт 33 125,000,000
 
                               Алслагдсан хороод руу шилэн кабел татах суурилуулалтын зардал
 
Дүүрэг Хороо Тоо хэмжээ Км Нийт үнэ/₮/
1 Сонгино хайрхан 26, 24, 32
Эмээлт, Баянхошуу
 
3 22 84,000,000
2 Хан-Уул 14
Өлзийт
1 20 68,000,000
3 Баянзүрх 11, 20
Хонхор, Гачуурт
2 25 100,000,000
Нийт 6 67 252,000,000
 
                                                                                                                                                                Нийт 377,000,000 ₮