Нийтийн зориулалттай орон сууцны 21 барилгын цахилгаан шатыг 1,2 тэрбум төгрөгөөр шинэчилнэ

2014-03-03 00:00:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийтийн зориулалттай орон сууцны барилгын цахилгаан шатны шинэчлэлтийн ажлыг зохион байгуулах тухай” А/138 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийтийн зориулалттай орон сууцны барилгын цахилгаан шатны шинэчлэлтийн ажлын жагсаалтыг гаргаж, баталлаа. Нийт 21 орцны цахилгаан шатыг засварлахад 1 тэрбум 236,4 сая төгрөгийг зарцуулна. Төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгасан бол хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болголоо. Төслийн гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгасан байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
 
 
Жич: Нийтийн зориулалтын орон сууцны барилгын цахилгаан шатны шинэчлэлтийн ажлын жагсаалтыг хүснэгтээр танилцуулъя. 
 
                                                                                                                    /сая төг/
 
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил  Төсөвт өртөг
1 “Дөл сан” СӨХ-ны 13А байрны II орцны цахилгаан шатны шинэчлэлт /БГД/ 61,7
2 “Халх гол” СӨХ-ны 9А байрны I орцны цахилгаан шатны шинэчлэлт /БГД/ 61,7
3 “Халх гол” СӨХ-ны 9А байрны II орцны цахилгаан шатны шинэчлэлт /БГД/ 61,7
4 “Холбоо-99” СӨХ-ны 14-р байрны I орцны цахилгаан шатны шинэчлэлт /БГД/ 61,7
5 “Холбоо-99” СӨХ-ны 14-р байрны III орцны цахилгаан шатны шинэчлэлт /БГД/ 61,7
6 “Өргөө-14” СӨХ-ны 9 байрны II орцны цахилгаан шатны шинэчлэлт /БГД/ 57,9
7 “Бэрс-2” СӨХ-ны 71-р байрны I орцны цахилгаан шатны шинэчлэлт /БГД/ 57,9
8 “Хөрш- 252” СӨХ-ны 16-р байрны II орцны цахилгаан шатны шинэчлэлт /БГД/ 61,7
9 “Бат-Өргөө” СӨХ-ны 11-р байрны I орцны цахилгаан шатны шинэчлэлт /БГД/ 61,7
10 “Бат-Өргөө” СӨХ-ны 11-р байрны II орцны цахилгаан шатны шинэчлэлт /БГД/ 61,7
11 “Дөл-25” СӨХ-ны 25-р байрны III орцны цахилгаан шатны шинэчлэлт /БГД/ 61,7
12 “Ардчилал-43” СӨХ-ны 43-р байрны III орцны цахилгаан шатны шинэчлэлт /БГД/ 61,7
13 “Өлгий” СӨХ-ны 69-р байрны II орцны цахилгаан шатны шинэчлэлт /БЗД/ 53,5
14 “Есөн-Эрдэнэ” СӨХ-ны 9-р байрны IV орцны цахилгаан шатны шинэчлэлт /СХД/ 57,9
15 “Эвийн хүч” СӨХ-ны 26-р байрны I орцны цахилгаан шатны шинэчлэлт /СХД/ 57,9
16 “Өнөр бүл” СӨХ-ны 22-р байрны III орцны цахилгаан шатны шинэчлэлт /СХД/ 57,9
17 “Соёлт” СӨХ-ны 29-р байрны цахилгаан шатны шинэчлэлт /СХД/ 65,4
18 “Соёлт” СӨХ-ны 31-р байрны цахилгаан шатны шинэчлэлт /СХД/ 65,4
19 “Өнөр-4” СӨХ-ны 4-р байрны цахилгаан шатны шинэчлэлт /СХД/ 65,4
20 “Эв-31,32” СӨХ-ны 32-р байрны II орцны цахилгаан шатны шинэчлэлт /БГД/ 61,7
21 “Улаанбаатар лифт” НӨҮГ-т цахилгаан шатны зам төмөр хэмжих, шалгах багаж 18,5
  ДҮН 1236,4