Сонгуулийн өдрөөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглов

2009-05-20 00:00:00

Сонгуулийн ерөнхий хорооны албан бичгийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа. Уг захирамжид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болох 2009 оны тавдугаар сарын 24-нд нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх, нийтийг хамарсан соёл урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ.

Мөн энэ өдөр ажиллагсдынхаа санал өгөх боломжийг бүрдүүлэхийг нийт үйлчилгээний байгууллагууд, худалдааны төвүүдийн удирдлагад Засаг дарга үүрэг болгов гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.