НИТХ дахь МАН-ын бүлгийн саналаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орлоо

2014-02-28 00:00:00
НИТХ-ын 15 дугаар ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар  НИТХ дахь МАН-ын  бүлгээс тус намаас Тэргүүлэгчээр сонгогдсон С.Амарсайхан, Г.Төмөрбаатар, Р. Дагва нарыг  чөлөөлөн  Д.Авирмэд, Б.Саранчимэг, Б.Төмөрчулуун нарыг оруулах тухай санал орууллаа.Энэхүү саналыг НИТХ-ын хурлын төлөөлөгчид дэмжин НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа. Ингэснээр НИТХ-ын Тэргүүлэгчээр С.Ононбаяр, Д.Хүрэлбаатар, Д.Батчимэг, Д.Байдраг, Д.Оросоо, Ш.Одгэрэл, Б.Отгонбаяр, Д.Авирмэд, Б.Саранчимэг, Б.Төмөрчулуун нар ажиллана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.