2014 оны 02 сарын 26 өдөр дугаар А/129 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь.
1. БНСУ-ын ”Хьюндай моторс” компаниас 2014 оны 3 дугаар сарын 02-ноос 8-ны өдрүүдэд зохион байгуулж буй “2014 GLOBAL VIP CUSTOMERS CONVENTION“ арга хэмжээнд оролцуулахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулууныг томилон явуулсугай.
2. Холбогдох зардал болох 300 /гурван зуу/ доллар, 300 000 /гурван зуун мянга/ төгрөгийг гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
3. Албан томилолтын тайланг ирснээс хойш долоо хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Ё.Гэрэлчулуунд даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ