НИТХ-ын ээлжит хуралдаанаар “Авто худалдааны цогцолбор”-ыг барьж байгуулах асуудлыг хэлэлцэнэ

2014-02-27 00:00:00
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 15-р хуралдаан 02 сарын 28-ны өдөр буюу Баасан гарагт Хангарьд ордонд болно. Энэ удаагийн хуралдаанаар нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан  “Авто худалдааны цогцолбор”-ыг барьж байгуулах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэнэ. Мөн нийслэлийн ИТХ-ын Хуралдааны дэгийн шинэчилсэн найруулгыг батлах тухай, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуралдаанд дээрх асуудлуудыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Т.Гантөмөр нар танилцуулж, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөөр хэлэлцүүлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.