Худалдан авалт хариуцсан мэргэжилтнүүдийг чадвахижуулна

2014-02-18 00:00:00
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын худалдан авалт хариуцсан ажилтнуудын  дунд  “Худалдан авалтын чанар ба төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа“ сэдвээр сургалт  зохион байгуулахаар болжээ. Сургалтаар тендерийн өмнөх бэлтгэл ажил, тендерийн бичиг баримт боловсруулах, үнэлэх, зөвлөмж хүргүүлэх тайлагнах, архивлах үйл явцтай холбоотой мэдээлэл зөвлөмжийг бодит жишээ баримт дээр тулгуурлан хүргэхээс гадна жишиг баримт бичгүүдийг багтаасан гарын авлага тараахаар бэлдсэн байна. Хагас өдөр үргэлжлэх энэхүү сургалт семинарын  үр дүнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд дотоод худалдан авалтаа хууль эрхзүйн хүрээнд чанартай зохион байгуулах  арга туршлагаа дээшлүүлэх таатай нөхцөл бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна. Сургалт 02 сарын 21-ний өдөр Төр захиргааны 5-р байранд болно гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.
 
ЖИЧ: "Худалдан авалтын чанар ба төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа“ сэдвээр  хийх сургалт семинарын хөтөлбөрийг Холбоотой файл хэсгээс татаж үзнэ үү.