Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлалаа

2014-02-12 00:00:00
Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан  “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын  дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлалаа.  Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага /Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн/ болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан байна гэж Төрийн албаны зөвлөлийн нийслэл дэх салбар зөвлөлөөс мэдээллээ.
 
Сонгон шалгаруулалтын дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хүснэгтээс харна уу!

1. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд:
1.Ажлын байранд тавигдах шаардлага 1.1.Ерөнхий
шаардлага
Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Дээд боловсролын бакалавр зэрэгтэй
Мэргэжил Мэдээллийн технологи, холбоо, программ хангамжийн инженер
Мэргэшил Удирдлагын академийн Төрийн удирдлагын менежерээр, Худалдан авах ажиллагааны А3 сургалтад хамрагдсан
Туршлага Төрийн албанд 7-оос дээш жил, үүнээс удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх
Ур чадвар Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, манлайлах, асуудлыг оновчтой шийдвэрлэх, компьютер сүлжээ, програмчлалын өндөр мэдлэгтэй, цахим засаглалыг хөгжүүлэх, уахим хурал зохион байгуулах чадвартай, монгол хэл бичгийн дүрэм, төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын болон гадаад хэлний зохих мэдлэгтэй байх Эрх үүргээ хэрэгжүүлэх чадвартай
1.2. Тусгай шаардлага Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, төрийн байгууллага болон хувь хүний нууцыг хадгалах Ачаалалтай ажиллах шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах
 
2. Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргын албан тушаалд:
1.Ажлын байранд тавигдах шаардлага 1.1Ерөнхий шаардлага:
 
Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Дээд боловсролын бакалавр зэрэгтэй
Мэргэжил харгалзахгүй
Мэргэшил Төрийн болон нийгмийн удирдлагаар Нутгийн удирдах ёсны байгууллагын талаар зохих мэдлэг, туршлага хуримтлуулсан байх
Туршлага Төрийн албанд 5-аас дээш жил, үүнээс 3-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад удирдах албан тушаал эрхэлж байсан
Ур чадвар Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, манлайлах, асуудлыг оновчтой шийдвэрлэх, Word Exel Powerpoint  зэрэг хэрэглээний программ дээр ажиллах, дотоод гадаад сүлжээнээс мэдээлэл авах, мэдээлэл явуулах чадвартай, монгол хэл бичгийн дүрэм, төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгтэй Эрх үүргээ хэрэгжүүлэх чадвартай
1.2.Тусгай шаардлага: Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, төрийн байгууллага болон хувь хүний нууцыг хадгалах Ачаалалтай ажиллах шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах
 3.Сонгон шалгаруулалтыг 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулна.
         Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

4.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг нийслэлийн салбар зөвлөлөөс томилогдсон  Сонгон шалгаруулах салбар комисс, ажлын хэсэг  нийслэлийн Засаг даргын Тамгын газрын сургалтын танхимд  2014 оны  02 дугаар сарын 26-ны өдөр 9.00-12; 13-17.00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.

      5.Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:
 
1)  Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);
2)     Боловсролын  дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хувь;  
3)     Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/;
4)     Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,
5)     Ажил байдлын тодорхойлолт;        
6)     4х3-ийн хэмжээтэй 3 хувь цээж зураг /1 ш нь анкет дээр наагдсан байх/
Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.