Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэлийн гадаад зардлын тайлан

2014-01-08 00:00:00
Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 сарын 08-ны өдрийн  “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” 606 тоот захирамжийн дагуу нийслэлийн удирдах албан тушаалтнуудын гадаад томилолтын зардлын тайланг олон нийтэд нээлттэй мэдээллэдэг уламжлалтай. Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Засаг даргын Зөвлөх Л.Ганхөлөг, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Чинтогтох, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Ж.Гантулга нар БНСУ-ын нийслэл Сөүл хотод томилолтоор ажиллалаа. Томилолтын баг БНСУ-ын нийслэл Сөүл хотын Боловсролын газрын урилгаар хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор  2013 оны 12 сарын 11-нээс 15-ны өдрүүдэд  ажилласан юм. Төлөөлөгчдийн холбогдох зардал болох 5 500 000 төгрөг, 1200 ам долларыг  Нийслэлийн ЗДТГ-ын гадаад арга хэмжээний зардлаас гаргажээ. Энэхүү зардлын тайланг танилцуулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
Зардлын нэр Тоо Нэг бүрийн үнэ Нийт үнэ Тооцоо хийх хэлбэр 
1 Онгоцны зардал 5 хүн 900 000
 төгрөг
4 500 000
 төгрөг
Нэхэмжлэл
2 Бэлэг дурсгалын зардал   1 000 000
 төгрөг
1 000 000
  төгрөг
Бэлэн
3 Замын зардал 5 хүн 10 доллар 4 хоног 200 доллар Бэлэн
4 Зам хоног 5 хүн 50 доллар 4 хоног  1 000
 доллар
Нэхэмжлэл