“Автобус нэг”-ийн ажилчид гэрээгээ зөрчжээ

2014-01-08 00:00:00
 “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх гэрээ”-нд дур мэдэн, зохион байгуулалттай зорчигчдын эрх ашгийг хохироох, зорчигч тээврийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулсан тохиолдолд арга хэмжээ авна гэж заасан байдаг. Харин энэхүү гэрээг Автобус нэг ОНӨҮГазар зөрчин 2014 оны 01 сарын 08-ны өдрийн өглөө албан ёсоор мэдэгдэлгүй ажил хаялт зарлажээ. Тиймээс нийслэлийн Тээврийн газраас нөхцөл байдалтай танилцаж, үйлчилгээг хэвийн горимд оруулахаар ажиллаж байна.  Одоогоор “Автобус нэг”-ийн 8 автобус үйлчилгээнд гарсан бөгөөд нийслэлийн тээврийн газраас аж ахуйн нэгж байгууллагуудтай хийсэн гэрээний дагуу 40 тээврийн хэрэгслийг шугамд оруулжээ  гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.