Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах санал хураалт бямба гарагт болно

2014-01-08 00:00:00
УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан “Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр”, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэлийн ИТХ-ын 2013 оны 7/29, 12/43 тогтоолоор “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн төслийн 2-р ээлжийн найман байршилд төсөл хэрэгжүүлэхээр 21 компани 31 санал ирүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын А/164 тоот захирамжаар батлагдсан ажлын хэсэг санал тус бүрийг үнэлэн “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу эхний шалгуурыг хангасан 12 компанийг шалгаруулжээ. Эдгээр 12 компаниас иргэдээс санал авч эцсийн байдлаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах бөгөөд санал авах ажиллагааг 01 сарын 11-ний өдөр /Бямба гараг/ 09-19 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Энэхүү санал хураалтад дахин төлөвлөлтөд багтсан нутаг дэвсгэрт амьдарч буй иргэд оролцох бөгөөд иргэн бүрийн оролцоо чухал юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Жич: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2-р ээлжийн найман байршилд иргэдээс санал авахаар шалгарсан аж ахуйн нэгжүүдийн нэрс болон санал хураалт болох газрын байршлыг танилцуулж байна.

·         Сонгинохайрхан дүүргийн 28-р хорооны хурлын танхимд, ТОБ групп ХХК
·         Сүхбаатар дүүргийн 15-р хорооны Иргэний танхимд, Цэлмэг Ази Констракшн ХХК
·          Хан-Уул дүүрэг, 4-р хорооны байр, Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ
·         Багануур дүүрэг5-р хорооны хурлын танхим, Их наяд хөгжил ХХК
·         Чингэлтэй дүүрэг 10-р хорооны байр,/А блок/ Бармон ХХК
·         Чингэлтэй дүүрэг 9-р хорооны байр /Б блок/Эрэл ХХК
·         Баянзүрх дүүрэг97-р сургуулийн заал, Их өргөө ХХК
·         Баянгол дүүрэг 10,–р хороо, /А блок/ Грийн ресурс констракшн ХХК
·         Баянгол дүүрэг 22-р хорооны Штабын танхимд /Б блок/ Очир ням ХХК
                                                                      /В блок/ Ди ви жи эйч ХХК
·         Сонгинохайрхан дүүрэг 20 –р хорооны байр /А блок/ Хас харш ХХК
·         Сонгинохайрхан дүүрэг 42-р сургуулийн зааланд /Б блок/ Стандарт Капитал ХХК