Авто зам ашигласны төлбөр хураах журам мөрдөгдөж эхэллээ

2014-01-02 00:00:00
НИТХ-ын 2013 оны 13/47 дугаар тогтоолоор  “Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам”-ыг  баталсан юм. Энэхүү журам нь нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд журмаар нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс ногдуулан авах авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээ болон хөдөө орон нутгаас шалган бүртгэх товчоодоор дамжин хот руу нэвтэрч байгаа орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс авах зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг баталсан.

НИТХ-ын тогтоолын дагуу нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг тухайн жилийн 8 дугаар сарын 20-ны дотор нийслэлийн замын санд төвлөрүүлэх үүрэг хүлээх бол нийслэлийн Авто замын газар нь авто зам ашигласны төлбөрийн орлого төлснийг гэрчлэх тусгай наалт тэмдгийг төлбөр төлсөн тээврийн хэрэгсэлд олгох юм. Харин шалган бүртгэх товчоодоор орж ирж байгаа орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөрийг хураан авсныг гэрчлэх тасалбар олгоно. Тасалбар нь хяналт тавих байгууллагын санхүүгийн тэмдгээр баталгаажсан, огноотой, тодорхой нууцлал бүхий үнэт цаас байх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


                          Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс авах
                         авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээ
                                                             /төгрөгөөр/
Тээврийн хэрэгслийн ангилал Хувьхэмжээ  
 
1 Суудлын Такси 30000  
2 Бусад /2000 см3 хүртэл/ 20000  
3 2001-3000 30000  
4 3001 дээш 40000  
5 Ачааны 1 тнхүртэл 40000  
6 1-2 тн 45000  
7 2-3 тн 50000  
8 3-5 тн 55000  
9 5-8 тн 60000  
10 8-10 тн 65000  
11 10 тн-с дээш 70000  
12 Автобус 15  хүртэл 40000  
13 15-аас дээш 60000  
14 Цистерн 50000  
15 Тусгай 40000  
16 Чиргүүл 30000  
17 Механизм Тээвэрүйлчилгээний 60000  
18 Технологийн 60000  
19 Багаоврын 30000  
20 Мотоцикл,          мопед 2 дугуйт 10000  
21 3 дугуйт 10000  
                   
                     Улаанбаатар хотын Шалган бүртгэх товчоогоор нэвтрэх орон нутгийн

                   тээврийн хэрэгслээс авах авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээ
                                                                                     /төгрөгөөр/
 
 
Тээврийн хэрэгслийн ангилал
 
 
Суудлын тэрэг
 
Зорчигч тээвэр
 
Ачаа тээвэр                    /даац, тонн/
 
 
Механизм
 
12 хүртэл хүний суудалтай
12-24 хүртэл х хүний суудалтай  
24-с дээш хүний суудалтай
2 голтой авто тээврийн хэрэгсэлд /3,5 тн хүртрэл/ 2 голтой авто тээврийн хэрэгсэлд /3,5 -18тн хүртрэл/ 3 голтой авто тээврийн хэрэгсэлд /18-24 тн хүртрэл/ 4-6 голтой авто тээврийн хэрэгсэлд /24 тн-с дээш/
Хураамжийн хэмжээ 1000 0 0 0 1000 2000 3000 5000