Нэгдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2013-12-31 00:00:00
НИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын зарим замуудад тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг журамтай болсон. Энэхүү журам нь амралтын өдөр болон бүх нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдрүүдэд мөрдөгдөхгүй юм. Тиймээс 2014 оны нэгдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Харин 1 сарын 2-ноос эхлэн журам хэвээр үргэлжилнэ. Баярын өдрүүдрээр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас нийслэлийн тээврийн газраас автобусны тоог нэмэгдүүлсэн төдийгүй, нийтийн тээвэр уртасгасан цагаар  ажиллана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.