Хөлдөж, осгохоос сэрэмжлүүлж байна

2013-12-30 00:00:00

Цагдаагийн байгууллагад осгож, хөлдөж амь насаа алдах тохиолдлууд өдөр алгасалгүй бүртгэгдсээр байна. Дийлэнх нь архи согтруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас  эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа юм. Ялангуяа баяр ёслолын өдрүүдэд энэ төрлийн дуудлага ихэсдэг тул иргэдийг тэмдэглэлт үйл явдал, шинэ жилийн баяр тэмдэглэхдээ архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэх , архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ харгалзах хүнтэйгээр гэр оронд нь хүргэж өгөх, гудамж, талбайд согтож унасан нэгний талаарх мэдээллийг иргэний үүргээ биелүүлж цагдаагийн байгууллагад түргэн шуурхай мэдэгдэх  хэрэгтэйг сэрэмжлүүлж байна.  Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж гудамж талбайд согтож унаснаас гар хөл нь хөлдөж тайруулсан, амь насаараа хохирох тохиолдол ихэсч, насны хувьд залуужиж байгааг мэргэжлийн эмч анхаарууллаа гэж Нийслэлийн Цагдаагийн газраас мэдээллээ.